Сар шинийн барилдаан бямба гаригт эхэлнэ

img

Монгол түмний уламжлалт баяр Билгийн улирлын Хаврын тэргүүн сарын шинийн нэгний баярт зориулсан цуврал барилдаан бямба гарагт эхлэхээр болжээ.

 Тодруулбал, энэ сарын 14-ний бямба гарагийн 12 цагаас МБӨ-нд сумын заан цолтой болон залуу бөхчүүдийн барилдаан болох юм байна. Харин энэ сарын 17-ны өдрийн 14 цагаас Модон хонин жилийн нийтийн монгол, өсвөр бөхийн барилдаан болох аж. Өсвөр бөхийн барилдаанд 1998 оны нэгдүгээр сарын 1-нээс хойш төрсөн хөвгүүд оролцох юм байна.

Б.Одон

СЭТГЭГДЭЛ БИЧИХ