“ATR-72”-ийн зорчигчдод нөхөн төлбөр олгоно
Тайванийн “TransAsia”
компанийн “ATR-72” онгоц гүүр мөргөж, Кийлөнг мөрөнд осолдсон билээ. Онгоцонд
багийн таван гишүүн болон 53 зорчигч зорчиж явжээ. Ослын улмаас 40 хүн амиа
алдаж, өнөөдрийг хүртэл гурван зорчигч олдохгүй байгаа юм. Аврагчид 15 хүнийг
аварсан билээ. Нийслэл Тайпэй хотноо Буддын шашны 1000 лам амиа алдсан хүмүүст
зориулж ном хурсан байна. Энэхүү арга хэмжээнд Тайванийн Ерөнхийлөгч Ма Юн Жо оролцож,
хүндэтгэл үзүүлсэн тухай “www.dailymail.co.uk” мэдээллээ. Тэрбээр “Бүх зорчигчдын гэр бүлд нөхөн
төлбөр өгөх болно. Мөн амьд үлдсэн хүмүүст нөхөн төлбөр олгохоор болсон” гэж
хэлжээ.
Аврах ажиллагааг ахалж буй тус улсын Тээврийн сайд Яэ Куан Ших ““ATR-72”-ийн хөдөлгүүр ажиллагаагүй болсон учир онгоц осолдсон” гэсэн билээ.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ