“Эрдэс баялгийн салбар 2025-II” хэлэлцүүлэг болно
Уул уурхайн яамнаас энэ сарын 13-ны өдөр “Эрдэс баялгийн салбар 2025-II” олон нийтийн хэлэлцүүлгийг Төрийн ордонд өдөр зохион байгуулахаар болжээ. Уг хэлэлцүүлэг “Эрдэс баялаг бидний Боломж” уриан дор зохион байгуулагдах бөгөөд “Эрдэс баялагийн салбараас Монгол Улсын нийгэм, эдийн засагт үзүүлж буй нөлөө”, “Салбарын өрсөлдөх чадвар” гэсэн үндсэн хоёр хэсгээс бүрдэх юм.
Энэхүү хэлэлцүүлэгт яам, агентлаг, мэргэжлийн холбоод, уул уурхайн салбарт үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгжийн төлөөлөл, төрийн бус байгууллагаас нийт 300 орчим зочид төлөөлөгчид оролцоно. Тус хэлэлцүүлэг дээр Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг, Монгол Улсын сайд М.Энхсайхан, Уул уурхайн сайд Р.Жигжид зэрэг албаны хүмүүс илтгэл тавина.
Б.Одон
СЭТГЭГДЭЛ БИЧИХ