Иргэн, аж ахуйн нэгжийн газар эзэмших эрхийн гэрчилгээг шилжүүллээ
Нийслэлийн Засаг дарга “Газар эзэмших эрхийн гэрчилгээг бусдад шилжүүлэх, нэр өөрчлөх тухай” А/111 дүгээр захирамж гаргалаа. Захирамжаар нийслэлийн Өмчийн харилцааны газрын газар эзэмшүүлэх эрхийн нэр шилжүүлэх үйл ажиллагааг жигдрүүлэх ажлын хэсгийн 2015 оны 1 дүгээр сарын 27-ны өдрийн хурлаас гарсан дүгнэлтийг үндэслэн 13 иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын газар эзэмших эрхийн гэрчилгээний нэрийг шилжүүллээ. Газар эзэмших, ашиглах эрх нь баталгаажсан иргэн, аж ахуйн нэгж, байгууллагуудтай холбогдох хууль тогтоомж, журмын дагуу гэрээ байгуулж, гэрчилгээ олгож, хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг нийслэлийн Өмчийн харилцааны газарт даалгалаа гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ