Грект нөхөн төлбөр олгохгүй
2015-02-10

Дэлхийн II дайны үед нацистуудын Грект учруулсан хохирлын нөхөн төлбөрийг Германы Засгийн газар төлөхгүй гэдгээ мэдэгджээ. Энэ тухай тус улсын Эдийн засгийн сайд Зигмар Габриель “AFP”агентлагт өгсөн ярилцлагынхаа үеэр дурьджээ. Габриель“Грекийн нэхэмжилж буй мөнгө хууль бус” гэсэн байна. Өнгөрсөн амралтын өдөр  Грекийн шинэ Ерөнхий сайд Алексис Ципрас дайны жилүүдэд учруулсан хохирлын нөхөн төлбөрийг Германаас шаардах Засгийн газрын хөтөлбөрийг парламентын хуралдааны үеэр танилцуулсан юм. Тэрбээр “Германы Засгийн газар Грект нөхөн төлбөр өгөх ёстой” гэж хэлжээ.  


Германаас нэхэмжилж буй хохирлыг хүүтэй нь хамт тооцож үзвэл 200-350 тэрбум евро болж байгаа юм. “Грекийн Сангийн яам нөхөн төлүүлэх хохирлын хэмжээг 160 гаруй тэрбум евро гэж үнэлж байгаа” гэж  “Greecenational post” сонин өнөөдрийнхөө дугаартаа нийтэлжээ.


Б.Дэлгэрцэцэг


Shuud.mn
Сонин хачин