“Алтай Констракшн”-ы буруугаас болж хүн амиа алдав

img

“Алтай Констракшн”-ы буруугаас болж барилгын талбайд ажиллаж байсан хүн амиа алдлаа

Барилгын салбарын хөдөл­мөр хамгаалал, аюулгүй ажил­лагааны асуудал хэдэн хүн алтан амиараа хохирч байж сая цэгцрэхийг хэлэхэд хэцүү. Барилгын салбарт гарч байгаа үйлдвэрлэлийн ослын дийлэнх хувийг өндрөөс унаж бэртэх, нас барах тохиолдол эзэлж байгаа. Энэ нь хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагааны асуудлыг дээд зэргээр мөрдөх шаардлага тулгарч байгааг харуулж буй хэрэг.

f

Тухайлбал, 2012 онд зөвхөн барилгын салбарт 161 гэмт хэрэг бүртгэгдсэнээс 26 буюу 70.2  хувь нь хүний амь нас хохирсон тохиолдол байгаа юм. Үүнээс хойш манайд барилгын салбар улам бүр эрчимтэй хөгжиж, олон ч хороолол, хотхон сүндэрлэн босохын зэрэгцээ тус салбартай холбоотой гэмт хэргийг гаралт улам бүр ихэсч байна.

f

Өнгөрсөн ням гарагт нийслэлийн Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэр Саруул хотхоны захиалагч, ерөнхий гүйцэтгэгчээр ажил­лаж буй “Алтай констракшн” ХХК-ийн В4 блокийн нэгдүгээр орцонд ажиллаж байсан 36 настай залуу амиа алдсан хэрэг гарлаа. Тодруулбал, энэ сарын 8-ны 13:50 цагийн үед тус барилгын лифтний хонгилд өргүүр ажиллуулж дээшээ есөн давхар руу тоосго зөөж байгаад өргүүрийн ган татлага /тросс/ тасарч, есөн давхарт тоосго буулгахаар зогсож байсан ажилтан Б нь осолдож түргэн тусламж ирэх хугацаанд нас барсан байна. Талийгаач  тухайн үед өрлөгийн ажил хийж байсан ч тоосго буулгах ажилтан нь ирээгүй байсан тул оронд нь тоосго буулгахаар очоод амиа алдсан аж.

f

“Алтай констракшн”-ы үйл ажиллагааг зогсоожээ

f Уг хэргийн талаар ЦЕГ-аас тодруулах гэсэн  боловч хоногийн мэдээнд тийм мэдээлэл огт ирээгүй гэсэн юм. Тиймээс хэргийн газарт юу болсон болон “Алтай констракшн”-ынхан хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагааг хэрхэн бүрдүүлсэн байсан эсэхийг нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас тодруулсан юм.

f

Ослын мэдээллийг өнгөр­сөн ням гарагийн 15:21 цагт  Баянзүрх дүүргийн хөдөл­мө­рийн аюулгүй байдлын хя­нал­тын улсын байцаагч Д.Хорлоо­гоос авч, 15:50 минутад ос­лын газарт НМХГ-ын Сан­хүү, хө­дөл­мөр, нийгмийн хам­гаал­лын хяналтын хэлт­сийн дарга Д.Энхжаргал, хөдөл­мө­рийн аюулгүй байдлын хянал­тын ул­сын ахлах байцаагч Ц.Энх­­сайхан, Д.Алтанцэцэг, хөдөлмөрийн аюулгүй байд­лын хяналтын улсын байцаагч Ц.Оюунчимэг, барилгын тех­ник, өргөх механизмын хя­­нал­тын улсын байцаагч Г.Эрдэнэ­хүү нар ажилласан бай­на.

f

Мэргэжлийн хяналтынх­ныг хэргийн газарт очиход, Баян­зүрх дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлт­сийн мөрдөн байцаагчид, Нийслэлийн прокурорын газ­рын ажилтнууд осол гарсан газрыг хамгаалалтад авч, цогцсыг есөн давхарт тоосго налуулан хэвтүүлсэн байдалтай байжээ.

f

Улмаар  “Алтай констракшн” ХХК-ийн ерөн­хий инженер Д.Бямбаням, хө­дөлмөрийн аюулгүй байдлын инженер Д.Сонинбаяр, талбайн инженер н.Мөнхсүх, бригадын дарга Д.Гансүх, дохиочин н.Сугарсүрэн нарыг байлцуулан хэргийн газарт шалгалт хийж, илэрсэн зөрчлүүдийг арилгах хүртэл үйл ажиллагааг нь түр зогсоох арга хэмжээ авч ажилласан юм байна.

f

Л.Эрдэнэчулуун /НМХГ-ын дарга/: “Алтай констракшн” ХХК дөрвөн ноцтой зөрчил гаргасан

f “Ослын газар дээр манай­хаас ажлын хэсэг очиж, ажил­ласан. Урьдчилсан байдлаар “Алтай констракшн” ХХК дөрвөн ноц­той зөрчил гаргасан гэдгийг тогтоогоод байгаа. Тодруулбал, Барилгын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэхь заалт болох барилга байгууламжийн зураг төсөл, барилгын ажил, угсралт, засвар үйлчилгээг тусгай зөвшөөрлийн үндсэн дээр эрхлэх, “Барилга угсралтын үйл ажиллагаанд хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн шаардлага хангах асуудлыг зохицуулах нийтлэг журам”-ын есдүгээр зүйлийн 9.2.2 дахь заалт болох Тусгай зөвшөөрөлгүй аж ахуйн нэгж, байгууллага болон иргэнтэй ажил гүйцэтгэх гэрээ байгуулахыг хориглоно гэсэн заалтуудыг зөрчиж, захиалагч, гүйцэтгэгч “Алтай констракшн” ХХК, иргэнтэй "Саруул хотхон” хорооллын В4 блокын дотор өрлөгийн ажил хийх тухай” гэрээ байгуулж, барилгын ажил хийсэн байсан.

f

Түүнчлэн журмын есдүгээр зүйлийн 9.2.5 дахь заалт болох гэрэлтүүлэггүй газар ажил гүйцэтгэхийг хориглоно, Ба­рилгын үйлдвэрлэлд дагаж мөрдөх хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагааны дүрмийн ил залгай газар буюу халаалтгүй байранд ажиллагсадын ажлын байрны агаарын температур 10 градусаас доош болсон үед дулаацах байраар хангаж өгнө. Барилга угсралтын ажилд мөрдөх хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны үлгэрчилсэн заавар болох хүйтний улиралд гадаа ажиллаж байгаа ажилтан нь хоёр цаг тутамд 5-10 мину­тын завсарлагатайгаар дулаацаж ажлаа явуулах шаардлагатай.

f

Ажиллагсад нь хүйтний улирлын хувцсаа өмссөн байвал зохино зэргийг зөрчиж, ажилтныг гадна агаарын температур 10 градусаас доош үед халаалтгүй ажлын байранд ажлын нөхцөлд тохирсон дулаан хувцас, толгойн хамгаалах хэрэгсэлгүй ажиллуулсан байсан. Өөрөөр хэлбэл, нас барсан хүн дулаан хувцасгүй байсан гэсэн үг.

f

Мөн хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны зааварчилгаа аваагүй, сургалтад хамраг­даагүй ажилтанг ажиллуулсан, өргөх, зөөх, тээвэрлэх хэрэг­сэлд засвар үйлчилгээ, тохируул­гыг мэргэжлийн байгуулла­гаар хийлгэж, дүгнэлт гаргаж баталгаажуулсан техникийн магадлагаа, бичиг баримт, лифтний хонгилд байрлуулсан өргүүрийн угсралтын зураг, ашиглалтын паспорт, холбогдох бичиг баримтууд байгаагүй. Тиймээс эдгээр зөрчлүүдийг арилгах хүртэл  үйл ажиллагааг нь түр зогсоосон” гэв.

f

Үүнээс үзэхэд, “Алтай констракшн” ХХК нь хөдөл­мөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хууль буюу өөрийн ажиллагсадын аюулгүй, эрүүл ажиллах нөхцлийг огтоос бүрдүүлдэггүй гэсэн үг. Хөдөлмөр хамгаалал аюулгүй хамгааллын үйл ажиллагаанд гаргах ёстой багахан хэмжээний зардлыг гаргаагүйгээс болоод ийнхүү нэг залуу хорвоогоос явлаа.

f

Гүйцэтгэгч байгууллага өдөр тутмын дотоодын хяналтыг хийн хөдөлмөр хамгааллын ажилтан томилж ажилуулах асуудал анхаарахгүй бол цаашид хэдэн ч хүн алтан амиараа хохирох юм билээ. “Алтай констракшн” ХХК манайдаа л томоохон тооцогдох барилгын компаниудын нэг учир олон хүний амиар “тоглох” магадлал нь ч тэр хэрээр өснө гэсэн үг. Тиймээс итгэлээр жигүүрлэж, сэтгэлээр цогцлоосон, их бүтээн байгуулалтуудаа аюул­гүй, эрүүл орчинд хийвэл яаж байна “Алтай констракшн”-ныхаан.

 f

Ж.Отгон

f

Эх сурвалж: www.mminfo.mn

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

okaa:
barilgin kompaniud ondor vnetei bairaa zardag bj ajilchin hvnii hodlomrin vnelemj arai dendv dooguur hvltseh aldaagvi shahu ondor *rdlaga tawij ajilluulchad arai l baga hols ogch bna da ajilcgin bgvi bl baishin barih u hod.ham bvr bgvi ug ni delita konshtrakshin shig gorimin dagu ve shataaraa yawagddag barilgin baigyullaga howor blje barilga med.gvi umnuud barilgin ajil awchad hvneer um hiilgeched sul mongo awas suyj bdag shimegchid zondo blj eniig shalgaj tsegtsleh hvn baiguullaga alga u neg talbain togooch hvrtel hvn oruulaad l 10 huwi awad suuh sanatai holsoo ursgaj hiisen hvn ni ajilda taarsan shudraga hols mongoo awdag bl saihan l bna barilgin kompaniin luiwarchida holsoo nemeech umni vne osood bhad mongol hvnii hodolmor hiisen vnelemj ulam l unaad bdag
2015-02-11
zochin:
hun alna mori zovoono aya ya
2015-02-11
хүний үнэ цэн гэж алга болжээ:
барилгад хөдөлмөрийн аюулгүй байдалд мөнгө зориулахаа больсон байна. ашгийн төлөө гэсэн уриатай эзэд барилгачдаа хайрлах сэтгэлгүй байна
2015-02-11
tegne ter:
ter dvv n geed bat * gej hogiin nuhur bi , vu tarina tvvniige huraana....
2015-02-10
dandar :
baterdene yamar buruutai gej muusain haltar *nuudiin gasalj bgaag ter batuul tsaana chin neg muu gadnii hulgaichiig shorond ergeed suid bolj bn *nuudee.yadaj zuv gonginoj suraldaa
2015-02-10
зочин:
энэ нөгөө оюутан 2 залууг дайрч алдаг согтуу толгой мөн биз дээ, хайран залуус *
2015-02-10
zochin:
batuulee hun uheed bn sh dee yu hiigeed suugaad bn aa hudlaa yrihaas oor zuilgui yumaa hedii boltol engej baih yum be buural ovgon mini
2015-02-10
uuuuuu:
hunee anhaar baychuuudaa adilhan hun ajildiishdeeee
2015-02-10
х. бат:
та нар ажил хийхдээ хүнээ анхаараач ээ. алийн болгон халтар мөнгөнөөс болж эрдэнэт хүний аминд хүрэх юм бэ. гэрээ хэлцлээ олигтойхон хийгээд, шаардлагаа хариуцлагаа өндөржүүлээд ажиллавал болж л таарна шүү дээ. хамгийн гол нь хабэа- н ажилтан нь барилгын дундаас дээш түвшний боловсролтой байх хэрэгтэй байна. тэгээд цалингий нь олигтойхон өгөөд хариуцлагыг нь нэмэгдүүлэх, мөн талбайд ажиллаж буй инженер техникийн ажилтнуудын хабэа- н мэдлэгийг дээшлүүлж, хамтаараа багаараа ажиллах нь илүү үр дүнтэй гэж бодож байна. ихэнх инженерүүд хабэа- н ажлыг ойлгодог ч дэмждэггүй, зөвхөн тэр нэг хүний хийх ёстой ажил мэт өөрөөс зайлуулж боддог.энэ бас л ерөнхий инженер, талбайн инженерүүдийн хариуцлага шүү дээ. хамгийн гол нь хамтдаа хяналтаа тавиад байнгын шаардлагатай байвал, бас хувь хүмүүсийн идэвх оролцоог нэмэгдүүлж чадвал, мөн хабэа- н хувцас хэрэглэл бүрэн бус үед ажлын талбарт гаргахгүй байх нь туйлын чухал гэж бодож байна. гэхдээ л сэтгэл эмзэглэж байна даа...

харамсал:
мөн ч олон монгол хүний алтан амь зүй бусаар тасарч байна даа. энэ наймааны засаглал, ченжийн төрийн тогтолцоог өөрчлөөгүй цагт монгол хүний зовлон шаналал арилахгүй бололтой.
2015-02-10