Дэлхийн циркчид Монголд
"Дэлхийн цирк Монголд" нэртэй олон улсын циркчдын тоглолт манай улсад болох гэж байна. Монгол циркийн хөгжлийн төвийнхөн гуравдугаар сарын 23-наас дэлхийн шилдэг циркчдийг эх орондоо урьж тоглуулахаар бэлтгэж байгаа сурагтай. Энэ тоглолтод ОХУ, АНУ, БНХАУ, БНАСАУ болон Герман, Вьетнамын жүжигчид оролцох аж. Олон орны үзэгчдийг гайхшруулдаг Хойд Солонгосын жүжигчдийн “Агаарын гимнастик”, “Хятадын үхлийн цагираг” үзүүлбэрүүд ч хөтөлбөрт багтжээ.
Б.Одон
СЭТГЭГДЭЛ БИЧИХ