Сэжигтнүүд 28 мянган төгрөг, машиныг нь авч зугтжээ
Нийслэлийн СХД-ийн 26 дугаар хороо, Улаанчулуутын хогийн цэгийн ойролцоо таксины жолооч М-ийг хөнөөн, мөнгө эд зүйлсийг дээрэмдэн, машиныг нь унаж зугтаасан хэрэг энэ сарын 6-ны өглөө гарсан. Цагдаагийн байгууллагын албан хаагчид гэмт этгээдүүдийг шуурхай эрэн сурвалжилсны дүнд гэмт этгээдүүдийг 72 цагийн дотор олж, баривчилсан. Мөн Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэсгийн албан хаагчид гэмт этгээдийн унаж зугтаасан УНЗ 22-17 гэсэн улсын дугаартай хар хөх өнгийн Toyota will машиныг Налайх дүүргийн нутаг дэвсгэрээс олоод байсан юм.
б
Гэмт хэрэг гарах үед гэмт этгээдүүд талийгаачийн авч явсан хоёр сая төгрөгийг авч, УНЗ 22-17 гэсэн улсын дугаартай хар хөх өнгийн Toyota will машиныг унаж хэргийн газраас зугтаасан гэж мэдээлэгдэж байсан. Гэвч сэжигтнүүд болох 1990, 1993 оны хос талийгаачийн биед байсан 28 мянган төгрөгийг авч, машинд нь бензин хийж, хэргийн газраас зугтсан байжээ. Хосуудын эрэгтэй нь таксины жолоочид хутган тулган сүрдүүлж байсан удаа дараагийн үйлдэлтэй этгээд байсан нь мөрдөн байцаалтын явцад тогтоогдоод буй аж.
б
Б.Хүлэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ