Мобикомыг өргөжүүлэх хүсэлт тавьжээ

img

Манай улсад сүүлийн 20 гаруй жил бизнесийн идэвхтэй үйл ажиллагаа явуулж байгаа Сүмитомо корпорацийн ерөнхийлөгч К.Накамура өнөөдөр Монгол Улсын Ерөнхий сайдад бараалхлаа. Тус корпораци нь 1995 онд Мобиком компанийг байгуулсан, манай улс дахь гадаадын анхны хөрөнгө оруулагчдын нэг юм. Таван толгойн стратегийн ордыг ашиглах олон улсын консерциумд тус корпораци оролцож буй.


Монголын үүрэн холбооны хэрэглэгчдэд үзүүлэх үйлчилгээгээ улам дээшлүүлэх саналтай байна, иймд тусгай зөвшөөрлийн асуудлыг хурдан шийдэж өгөхөд дэмжлэг үзүүлэхийг ноён К.Накамура Ерөнхий сайдаас хүслээ. Энэ асуудлыг ойрын хугацаанд шийдэх боломжтой гэж Засгийн газрын тэргүүн хэллээ.


Уулзалтын гол сэдэв Таван толгойн ордын талаар байлаа. Тус корпораци нь консерциум дотроо гадаад зах зээл дэх маркетинг болон санхүүжилтийн асуудлыг хариуцдаг талаараа Сүмитомо корпорацийн ерөнхийлөгч ярилаа.


Монголд анх хөрөнгө оруулсан гадаадын компаниудын нэг тус корпорацийн хамтын ажиллагаанд сэтгэл хангалуун байдгаа Ерөнхий сайд илэрхийлээд өөр бусад аж ахуйн нэгжтэй хамтран Монгол дахь хөрөнгө оруулалтаа өргөжүүлэхийг хүслээ. Ерөнхий сайдын энэ хүсэлтийг хүлээж авч, ажил хэрэг болгох бүрэн боломжтой, энэ салбарт хуримтлуулсан туршлага байгаа гэж корпорацийн ерөнхийлөгч хэллээ.


Монголд хийж байгаа хөрөнгө оруулалтад харилцан ашигтай хамтын  ажиллагаа чухал гэдгийг Ерөнхий сайд онцолж байлаа гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.


СЭТГЭГДЭЛ БИЧИХ

иргэн:
тусгай зөвшөөрөл чинь маш чухал зүйл иймхэн зүйл хүсч байна ш дээ ч гэх шиг. юмыг бодох чадваргүй бол хүүхэд *н доог болно шүү. хүний хажууд битгий ийм юм ярьж байгаарай.
2015-02-10
zochin:
манайхан нээрээ арчаагүй юмаа тусгай зөвшөөрөл дээр нь гацааж байдаг энэ том корпорацийн ерөнхийлөгч иймхэн зүйлийг л ес-аас хүсч байнашдээ монголчууд нээрээ буг буг
2015-02-10