Монголд 310 саяын хөнгөлөлттэй зээл олгоно
Ерөнхий сайд Ч.Сайханбилэг энэ сарын 9-11-ний өдрүүдэд Япон улсад ажлын айлчлал хийж байна. Японы хэвлэлүүд Ерөнхий сайдын айлчлалыг хэрхэн мэдээлж буйг товчлон хүргэе.
.
Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг Япон улсад ажлын айлчлал хийж байна. Японы Ерөнхий сайд Шинзо Абэ, Ч.Сайханбилэг нар эдийн засгийн болон улс төрийн харилцаа холбоогоо өргөжүүлэхийг зорьж байна. Өнөөдөр зохион байгуулагдах дээд хэмжээний уулзалтын үеэр хоёр тал чөлөөт худалдааны гэрээнд гарын үсэг зурахаар болжээ. “Япон улсаас Монгол улсын нийслэлд шинээр баригдаж буй олон улсын нисэх буудалд зориулж 36.85 тэрбум иен буюу 310.6 сая ам.долларын бага хүүтэй зээл олгох санал тавьсан” гэж албаны хүмүүс ярьсан тухай “Nikkei.com” мэдээллээ.
1
Уул уурхайн салбараас ихээхэн хамааралтай Монголын эдийн засаг хүндхэн сорилттой учраад байгаа. Тиймээс Токио эдийн засгийн мэргэжилтнүүдээ илгээх бодолтой байгаагаа мэдэгджээ. Өнгөрсөн оны долоодугаар сард хоёр тал чөлөөт худалдааны асуудлаар тохиролцоонд хүрч, гэрээ байгуулсан юм. Чөлөөт худалдааны гэрээнд гарын үсэг зурснаар хоёр орны хооронд бараа, бүтээгдэхүүний экспорт, импортын бараанд татварын хөнгөлөлт үзүүлэх боломжтой болох юм.
1
Хойд Солонгос 1970-1980 оны хооронд Японы иргэдийг хулгайлах тохиолдол цөөнгүй гарсан байдаг. Эдгээр улс төрийн хоригдлуудаа суллуулахад Японы тал Монголоор зуучлуулах, Улаанбаатарт хэлэлцээр хийх сонирхолтой байгаа гэнэ.
1
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ