“Хүннү айр” нислэгээ цуцалжээ
Агаарийн тээврийн үйлчилгээ эрхэлдэг “Хүннү айр” компани Улаанбаатар-Мөрөн чиглэлийн нислэгээ ирэх гуравдугаар сарын 1-нээс түр зогсоохоор болжээ. Тодруулбал, Хөвсгөл-Улаанбаатар чиглэлийн хатуу хучилттай зам өнгөрсөн оны сүүлчээр ашиглалтад орсноос болж агаарын тээврээр зорчигчдын урсгал багассантай холбоотой гэнэ.
Одоогоор тус компани БНХАУ-ын Манжуур, Хайлаар хотуудад , орон нутгийн чиглэлд Увс, Ховд, Завхан, Дорнод, Хөвсгөл гэсэн чиглэлд нислэгээ үйлддэг юм байна.
Б.Одон
СЭТГЭГДЭЛ БИЧИХ