Тэйлор Свифтээс уучлалт гуйжээ
Дуучин Кейни Уэст 2012 онд зохион байгуулагдан “MTV”шагнал гардуулах ёслолын үеэр дуучин Тэйлор Свифтийг муу
дуучин хэмээн доромжилсон билээ. Тэйлор “Шилдэг эмэгтэй” номнацид дуучин
Беойнси, Адель, Кристина Агилератай өрсөлдөж ялалт байгуулсан юм. Дуучин бүсгүйг шагналаа авахаар тайзнаа гарч
ирэх үед Кейни Уэст “Тэйлор Свифт сайн дуучин гэж үү. Шүүгчид дэндүү буруу
шийдвэр гаргалаа. Беойнси бол энэ цаг үеийн шилдэг эмэгтэй дуучин” гэсэн юм. Энэхүү
үйл явдлын дараа Ерөнхийлөгч Барак Обама реппер залууг шүүмжилж, Тэйлороос
уучлалт гуйхыг шаардсан удаатай. Лос Анжелес хотноо өчигдөр зохион
байгуулагдсан 57 дахь удаагийн “Grammy”-ийн шагнал гардуулах ёслолын ажиллагааны төгсгөлд
Кейни, дуучин бүсгүйгээс уучлалт гуйсан тухай “Hollywoodlife.com” мэдээллээ. Тэрбээр “Намайг уучлаарай. Дэндүү
муухай зан гаргасандаа харамсч байна. Бид хоёр найзууд биз дээ” гэж хэлжээ.
Тэйлор уучлалыг нь хүлээн авч, твиттертээ “Эр хүн шиг уучлал гуйсанд чинь баярлалаа. Уучлаарай гэх үгийг дэндүү удаан хүлээлээ” хэмээн жиргэжээ.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ