Сүйт бүсгүйдээ байшин бэлэглэжээ
Дуучин Марк Антони найз бүсгүй Шаннон де Лимад Лос Анжелес хотод 11 өрөөтэй байшин худалдан авч өгчээ. Тэрбээр найз бүсгүйдээ дээрх байшингийнхаа түлхүүрийг “Grammy” наадмын үеэр бэлэглэсэн тухай “TMZ”сайт мэдээллээ.
ы
Лима твиттертээ “Антони өдөр бүр гэнэтийн бэлэг барьдаг. “Grammy” наадмын үеэр Антони миний гарт нэг түлхүүр атгуулсан. Би эхлээд тэр түлхүүрийг ямар утгатайг нь сайн ойлгоогүй. Наадмын дараа тэр түлхүүр ямар учиртайг ойлгож, их баярласан” гэж жиргэжээ.
ыб
Марк Антони энэхүү шинэ байшингаа 14 сая ам.доллароор худалдан авчээ. Уг байшинг өмнө нь загвар өмсөгч Кейт Мосс эзэмшдэг байжээ. Тэрбээр 2010 оны эхээр байшингаа зарсан байна. Марк Антони, Шаннон де Лима нар өнгөрсөн оны хоёрдугаар сард сүй тавьсан билээ.
ы
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ