Сумитомогийн ерөнхийлөгч Ерөнхий сайдад бараалхав
Тавантолгойн нүүрсний ордод олборлолт хийх хөрөнгө оруулагчаар Хятадын Чайна Шэнхуа Энержи, Японы Сумитомо, Монголын Энержи Ресурс ХХК-ийн хамтарсан түншлэл шалгарсан. Хамтарсан түншлэлийн нэг тал болох Японы Сумитомо корпорацийн ерөнхий захирал К.Накамүра өнөөдөр Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэгт бараалхаж, Тавантолгойн хэлэлцээр болон бусад асуудлаар ярилцлаа. Сумитомо нь Монгол Улсад анх 1995 онд Мобиком компанийг байгуулснаар үйл ажиллагаагаа эхлүүлж байсан аж. Үүрэн холбооны оператор компаниуд дундаа нэгдүгээрт эрэмбэлэгдэнэ. Гэхдээ тус компани нь өнгөрсөн оны долдугаар сард лицензийг сунгах хүсэлтийг Монголын талд тавьсан ч өнөөдрийг хүртэл шийдвэрлэж өгөөгүй юм байна. Энэ асуудлыг шийдвэл тус оператор компанийн хэрэглэгчдэд хүргэх үйлчилгээ илүү сайжирна гэж ноён К.Накамүра хэллээ.
ө
Мөн Тавантолгойн нүүрсний ордыг ашиглах хөрөнгө оруулагчаар Сумитомо шалгарснаар нэгдүгээрт, санхүүжилтийн асуудлыг шийдвэрлэх, хоёрдугаарт нүүрсийг далайн чанадад гаргах маркетингийн асуудлыг хариуцан ажиллах болж байгааг тэмдэглэлээ. Ялангуяа нүүрсийг экспортод гаргахад төмөр замын асуудлыг яаралтай шийдэх нь чухал байна гэдгийг энэ үеэр онцлов.
а
Эх сурвалж: www.news.mn
СЭТГЭГДЭЛ БИЧИХ