МАН-ын сайдууд иргэдтэй уулзав
МАН-аас уламжлал болгон зохион байгуулдаг “Ардын индэр” цуврал уулзалтаа өнөөдөр Тусгаар тогтнолын ордонд зохион байгууллаа. Энэ удаагийн уулзалтад МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Ж.Мөнхбат, УИХ-ын гишүүн, Сангийн сайд Ж.Эрдэнбат, Хөдөлмөрийн сайд С.Чинзориг нар оролцлоо. Тэд энэ үеэр Засгийн газарт хамтран ажиллах болсон шалтгаан, хамтарсанаар гарах үр дүн, цаашдын зорилтын талаар мэдээлэл хийсэн.
a
Энэ үеэр МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Ж.Мөнхбат хэлэхдээ “МАН ард түмэндээ үйлчилж, Засгийн газрын үйл ажиллагаагаа тогтвортой явуулж ирсэн. Гэхдээ Засгийн эрхийг атгаагүй хоёр удаагийн тохиолдол буюу 1996-2000 он, 2012 он зэрэгт Монгол Улсын нийгэм эдийн засгийн байдал ямар болж, ард иргэдийн амьдрал хэрхэн туйлдаж байгааг харж болно. Бид эулс эх орныхоо сайн сайхан ирээдүйн төлөө уутныхаа амыг доош харуулсан Засгийн газартай хамтран ажиллахаар болсон. Хамтран ажиллахдаа хийж хэлэлцсэн гэрээ, хэлцэлүүд байгаа. АН ярьсан хэлсэнээсээ ухрах үйлдлүүд гаргаж байна. Улс эх орныхоо төлөө ажиллах боломж олгохгүй бол бид Засгийн газарт хамтрах боломжгүй гэдгээ хэлэхэд хэзээд бэлхэн байгаа хэмээн онцолсон.
a
Түүний дараа сайд нар иргэдэд Засгийн газрын үйл ажиллагааны бодлого, хэрэгжилтийн талаар болон нийгэм эдийн засгийн бодит байдлын талаар танилцуулж, тэдний асуултад хариулт өглөө.
a
П.Наран
СЭТГЭГДЭЛ БИЧИХ