Бохир улстөр: Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийг гүтгэх “Хар пи ар”-ыг сонжихуй

img

Монголчууд аль хэдий пи ар гэгч харь үгтэй танилцаж түүнийгээ хар ба цагаан хэмээн талцуулчихсан. Гэтэл нөгөөх нь бидний гарыг бариад бүр бугуйг нь лавшруулан барьж өдгөө ч тэр, өнгөрсөнд ч тэр “хар” мөрөө гаргасаар буй. Ямар сайндаа л  “Хар пи ар хариулна” гэсэн хоржоонтой үг гарахав дээ. Хар гэх тодотголтой пи ар нь сонгуулийн үеэр идэвхжээд намждаг байсан бол өдгөө улстөрчдийн пи ар-ын салшгүй нэг хэсэг болсон байна гэхэд хилсдэхгүй нь. 


“Нирун фильм” студийн захирал Р.Батсайхан  нэгэнтээ “Пиарыг “хар, цагаан” гэж ялгах явдал Орос, Монгол хоёроос өөр газар үгүй. "Дарга, ялаа хоёрыг сониноор алдаг гэдэг шиг бусдыг “хусдаг” үйл ажиллагаа, технологийн асуудал болохоос пиарын тусдаа төрөл биш" гэж хэлсэн юм билээ. Тэгэхээр манай улстөрчид даргаа алах гэж л “хар пи ар” гэгчийг хийдэг болоод явчихаж байгаа юм. 


2013 оны 06 сарын 17-нд Ерөнхийлөгчийн тамгын газрын дарга П.Цагаан хэвлэлийн бага хурал хийж “Сонгуулийн хар пи-ар хилийн чанадад явагдаж байна” хэмээн мэдэгдэж байсныг олон түмэн мартаагүй байх. Тэгэхээд нөгөө алдарт “хар” нөхөр чинь хилийн чанадад хүртэл биднийг чичлээд сууж байдаг байх нь. 


Гэхдээ Монголын “хар пи ар”-чид хэн юм бэ. Бодоод байсан чинь ерөөсөө улстөрчид л юм байна. МАН-ын хэсэг залуус Чингисийн талбайд нөмгөн дээлтэй суулт хийхэд АН-ынхан хэлмэгдүүлэлтийн  хар он жилүүдийг эргэн санууллаа, МАН-ынхан ард түмнээ хэлмэгдүүлдэг, МАН-ынхан нийслэлийн газрыг хувааж зарж идсэн гэх мэтээр чичилдэг байв. Байсаар ч ирсэн. Харин МАН-ынхан бол мэргэжлийн түвшинд жинтэйхэн хариу барьдаг нь орос школтойнх гэдэг. 


Ийнхүү хар цагаанаар талцсан пи ар гэгчийн толинд туссан нөлөөг жаахан ч гэсэн сэтгэж үзье. 


“Н.Алтанхуягийн эсрэг PR” гэгч нууц төлөвлөгөө өнгөрсөн долоо хоногт цахим ертөнцийн хамгийн том дуулиан боллоо. Уг төлөвлөгөөнд “МАНАН-г гол эсэргүүцэгч ажилдаа орсонтой холбоотой” хэмээн тодотгожээ.




 Сониуч зандаа хөтлөгдөн Н.Алтанхуягийн эсрэг PR гэгчид дурьдагдсан сэдвүүдийг нь google- дэж үзлээ. Үр дүн нь ч гэх үү, ололт ч гэх үү, хар пи ар хэрэгждэгийн баталгаа ч гэх үү ямартай ч “Н.Алтанхуягийн эсрэг PR” гэгч алга дарам цаасан дээр хараар бичсэн төлөвлөгөө амжилттай хэрэгжсэн баримт цахим архивт хэдэн зуугаараа байна. 


Харин Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг тухайд үед юу ярьж байсан бэ гэдгийг сониучирхан хайлаа. Тэр ямар ч байсан МАНАН-тай замыг сонгохгүй хэмээн мэдэгдэж байж. Тэгэхээр “Н.Алтанхуягийн эсрэг PR” гэгчид дурьдагдсан “МАНАН-г гол эсэргүүцэгч ажилдаа орсонтой холбоотой” хэмээх тодорхойлолт нь МАНАН-гийн хорхойтой араанд зуугдсан сэдэв юм байна. 




УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг МАНАН байгуулахыг хамгийн ихээр эсэргүүцэж, Засгийн газраа тогтвортой байлгахын тулд МАН бус харин бусад нам эвслүүдтэй нэгдэж байна гэдгээ албан ёсоор мэдэгдэж байсан тухай мэдээллүүд ч байна. Гэтэл түүний хүсээгүй МАНАН байгуулагдаж өдгөө ч МАНАН-гийн эсрэг байр сууриа шударгаар илэрхийлж байгаа нь зарим нөхдүүдэд таалагдаагүй бололтой. Тиймдээ ч “Гүтгэлэгийн хар пи ар” гэгч бий болсон бололтой. 



Хамгийн сонирхолтой нь дээрх хар пи ар гэгчийн ихэнх нь хэрэгжиж. 


1.Эдийн засгийг хямраасан /МАН шинэчлэлийн хороо хэвлэлийн хурал хийх/ гэх төлөвлөгөө шинэ оны өмнөхөн хэрэгжсэн байна. Тодруулбал: 2014 оны 09 дүгээр сараас эхлэн Ерөнхий сайд Н.Алтанхуяг эдийн засгийг хямраасан буруутнуудын нэг болж эхэлсэн мэдээллийг сөрөг хүчнийхэн ярьж эхэлжээ. 




2.Эдийн засгийн алуурчнаар зарлах /Батбаяр, Улаан, Золжаргал нарыг хамтад нь зарлах, Золоог огцруулах/ 


Эл төлөвлөгөө нь мөн л хэрэгжиж Монгол банкны Ерөнхийлөгч Н.Золжаргалыг огцруулах, хариуцлага тооцох тухай асуудлууд хэвлэлийн хуудаснаа хөвөрч эхэлсэн байх юм. 




3.Эдийн засаг хямарсан тухай тултал ярих /төлөвлөгөө гурав/


Эдийн засгийн хямрал гэхээсээ илүүтэй иргэдийг хямруулах ажиллагаа онцсайн дүнтэйгээр хэрэгжсэн гэж болно. Гэнэт гарч ирсэн эх орончид эдийн засаг хямарлаа, элгээрээ хэвтлээ хэмээн хаа сайгүй хонхдож байв. 




 Харин Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг тухайн үед “Оношоо зөв тавьбал эдийн засгийн хямралаас гарч болно”, ”“Эдийн засаг хямарсан боловч ард иргэдийнхээ халаасыг нимгэлэх дээрээ тулаагүй байна” хэмээж байсан юм. Өөрөөр хэлбэл тэтгэвэр тэтгэмжийг хумих, “Алдарт эх”-ийн одонтой ээжүүдийн мөнгийг танах, хүүхдийн мөнгийг хориглох гэх мэт арга хэмжээг авахгүйгээр “эв”-ээр эдийн засгийн хямралаас гарах замыг эрэлхийлж, мөн ард түмнээ сэтгэл санаагаар хямраахгүйгээр асуудлыг шийдэхээр зорьж байсан юм. 


4.Иргэдийг бахимдуулах /Цалинг барих, халамж, хүүхдийн мөнгө өгч чадахгүй болсон тухай ЗГ давтамжтай ярих/


Энэ төлөвлөгөө нь амжилттай хэрэгжиж төсвийн байгууллагууд цалингаа тавьж чадахгүйд хүрсэн гэх мэдээ тухайн үед газар авч, тэр ч бүү хэл төрийн сан хоосорсон тухай мэдээлэл хүртэл цацагдсан байх юм.




Гэх мэтээр иргэдийг хямраасан мэдээллүүд ар араасаа шил даржээ. 


5.За тэгээд эдгээр пи аруудын араас “Өрөнд идэгдсэн тухай байнга ярих /МАН гишүүд ярих, 3 сая дахь иргэнтэй холбох/”




6.“өмнөх Засгийн газрын хийсэн бүтээн байгуулалтыг мартуулах, баллуурдах”, “Алтан гадас” хүчгүй болсон, тарж бутарч байгааг тараах” /лидерүүдээр нь хувааж талцуулах/ гэх мэт төлөвлөгөөнүүд орж энэ нь ч тодорхой хэмжээгээр хэрэгжсэн байгааг цахим архиваас бэлээхэн харж болно. 


Харин төлөвлөгөөний II хэсэг болох /гол нь ах дүү, хамаатан садан/ руу нь дайрах, Дэнзэнгийн асуудлыг сэдрээх, Гансүх, охин, зөвлөхүүдийнх нь сэдвийг үргэлжлүүлэх, Бумбардайн асуудлыг АТГ сэргээж ярих, Хаан жимс, Мах экспорт, бусад аж ахуйн талаар сөрөг PR хийх, Нүүрс, ТҮЦ, автозам, гудамжийг шалгах ажлыг үргэлжлүүлэх гэсэн хэсэг байна. 


Тухайн үед Дэнзэнгийн асуудал дэвэрч байсан боловч нэг хэсэгтээ намжмал байдалд орсон. Гэвч одоо эргээд сэргэх хандлагатай болсон нь “Н.Алтанхуягийн эсрэг PR”-тай холбоотой бололтой. 




Ямар ч байсан дээр дурьдагдсан төлөвлөгөөнүүд нь дэс дарааллаараа хэрэгжиж энэ талаарх мэдээллийг цахим ертөнцөөр дүүргэж. Харин үүний дараагийн үргэлжлэл болох хэсэг нь “Шавартай хутгах” гэх хэсгээр үргэлжлэх нь.  


7.Шавартай хутгах


Тэмүүжингийн маягийн хүүхний сэдэв гаргаж тавих /уулздаг явдаг гм/


Ганбуушаар ярилцлага өгүүлэх /мөнгө өгсөн гэж хэлүүлэх/


Эхнэр хүүхэд рүү нь дайрах /өмнөх амьдралыг нь сөхөх, одоогийн эхнэрийг нь асуудалд унагах/


Тэгэхээр цаашид УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг хэн нэгэн хүүхэнтэй уулздаг, явдаг  гэх мэдээлэл цацагдсан тохиолдолд дээрх төлөвлөгөөний үргэлжлэл эхэлж байна гэж ойлгож болох нь. Бас хатагтай Ган-Од буюу Ганбуушийн ярианы сэдэв болсон тохиолдолд бас л ээлжит хар пи арын нэг хэсэг гэж болох нь. Түүгээр ч зогсохгүй өмнөх амьдралынх нь тухай хачин жигтэй мэдээллээр ч бөмбөгдөж мэдэх нь байна цаана чинь байгаа “хар пи ар”-чид.  


СЭТГЭГДЭЛ БИЧИХ

батаа:
овоо юм хийсэн хүн шүү дээ. даанч нам дамнасан фракц гэж хүчтэй юмаа. ман, ан-ы нийлж төсөв хумсалдаг гарууд, дээр нь худлаа эх оронч дүр эсгэсэн популистууд, тэгээд нам доторх урвагч нар нийлж байгаад л аваад хаясан даа.
2015-02-27
zochin:
aлтанхуяг хийсэн юмтай хүн учир тийм заваан зүйл явуулж байгаа юм тэднийг бурхан гэсгээнээ гайгүй
2015-02-24
зочин:
алтанхуяг хийсэн юмтай хүн учир тийм заваан зүйл явуулж байгаа юм тэднийг бурхан гэсгээнээ гайгүй
2015-02-11
unen ug:
altanhuyg ih yum hiisen hun shu altanhuyg dahiad bosnoo
2015-02-11
altanhuyag amisgaa uheegui yumuu:
delhiigees zailaasai altanhuyagaa
2015-02-11
gulgaaaaaaaaa:
man namiin ovog deedes n gem ih hiisen lam nariig helmegduulj baiad geed barshgui
2015-02-11
zoogii:
za ystoi olon ym yrihgui neg ym helchii...hiisen ymtai hun bna lee dee...odoo ene saihanbileg yu hiij bna? hehe bur ineed hurch bna...eedee manai mongolchuud humuusiif muulj baij sanaa nj amardag boltsiim bna bas deer ni mangar heruulch
2015-02-11
irgen:
eh orondoo heregtei ajiluudiinh ni ur shim odoo ch bgaa shu dee
2015-02-11
би орха:
хмйсэн бүтээсэн юмтай хүн шүү дээ
2015-02-11
зочин:
алтанхуяг ч бас нилээд зүйл хийсэн шүү та минь.
2015-02-11
боль доо:
хэрэг алга. дуугүй л сууж байвал барав шд. хэнийг доромжилж захиалгаар бичүүлдгийн.
2015-02-11
монгол:
хүн хүний бодол санаа өөр өөр байдаг ч, нэг л зүйлийг ойлгож явбал яасан юм, манайхны бие биенээ хэмэлж муулж байж кайф авдаг энэ муухай зангаа татаж уужуу монгол ухаанаар тунгаан боддог баймаар ү, төрийн ажил хийхэд ямар их бэрхшээл байдгийг энгийн иргэд ер мэдэхгүй, сөрөг намын албан тушаалын төлөөх шахалт, хил залгаа 2 том гүрний эдийн засгийн нөлөөлөл гээд зөндөө л их бурхшээл зовлон байна дээр нь худлаа үнэн ярьж ажлыг нь хийлгэхгүй сэтгэл зүйн дайралт хийж байдаг томчуулын гар хөл бологсод иргэдэд худал мэдээлэл өгч байхад яаж энэ улс орноо тайван удирдах юм, одоо энэ байдал улам хурцадна сонгууль болох гээд, жаахан өөдрөг гэгээлэг талаас нь юмыг харж байя таминээ, бид л эвтэй байгаад хүчтэй байхгүй бол энэ улс орны хөгжил урагшаа биш хойшоо болох гээд байна шүү!!!!!!!!!!!!!!!!!
2015-02-11
кккк:
нээрээ нэг юм мартчихаж. саяхан солонгост очиж эмчлүүлсэн гэсэн. тэр энхбаяр ах нь ийм юм зааж өгч л дээ.
2015-02-11
шаардаж байна:
алтанхуягыг шалгах хэрэгтэй. дээлээ нөмөрнө гэдгээ мэдэж байгаа учраас бултах нүхээ хайж байгаа нь энэ юм байх даа зайлуул. тэр дэнзэнд нь тавантолгой гэдэг ард түмний хөрөнгөөс завшуулах боломж олгосон чингэлтэй дүргийн шүүхийн шүүгч хэн бэ??? яагаад энэ талаар ярихгүй байгаа юм бэ???
2015-02-11
altan:
yagaad uuruu zohioj bolohgui gej?
2015-02-11
үнэн:
ийм балиар бохир зүйлийг манан удаан төлөвлөж хийсэн үүнд бэлтрэг хүзүүгүй гэх мэт хүмүүсч их оролцсон байх
2015-02-11
зочин:
энэ pr-ын ар талд манан байгаа
2015-02-11
зочин:
"огцроод өг тэнэгүүдээ"-коммент бичигчтэй 100%санал нэгтэй байна шүү6
2015-02-11
арчаагүй маныханд:
арчаагүй луйварчин маныхан бусдыг өөрсөд шигээ бодох юм даа ийм бичгийг маныхан л зохиодог биз дээ
2015-02-10
badraa:
altanhuyag ooroo zohioj bichsen zuil bna. ooriigoo martuulahgui gesendee. yanadaa altaa mini...
2015-02-10
өөрөө л асуудалтай :
энэ алтанхуяг өөрөө л бүх албан тушаал, мөнгийг фракцуудад хувааж монголын хөрөнгийг тэд нь үрэн таран хийсэн дээ. ийм балагтай үйлийг өөрөө хийсэн. тэгээд төрийн албаны нөхдийг ажлаас халж өөрсдийн гар хөлийг тавих ажлыг тун сайн эхэлсэний гор нь одоо гарч байна.
2015-02-10
хрхрхрхрхрхр:
ард түмний анхаарлыг өөр тийш нь хандуулж байгаад ар хударгаар нь газар шороогоо гадныханд зарж хувааж идэх гэсэн луйварчингуудын арга мөн дөө
2015-02-10
зочин:
улам дордов нуухы нь авах гээд сохлоно гэдэг дээ
2015-02-10
зочин:
улам дордов нуухы нь авах гээд сохлоно гэдэг дээ
2015-02-10
oid tuursun sarmagchind:
mal mini chinii ene duraaraa hutsah erh chuluug chini ugsun yum
2015-02-10
ман-гүй засаг байгуулья:
ман 90 жил төр толгойлсон монголын ард түмэнд юу хийж гийгүүлсэн юм
2015-02-10
огцороод өг тэнэгүүдээ:
энэ засгийн үед эдийн засаг хямарч байна даа алтанхуягийн үед маш их бүтээн байгуулалт хийгдсэн даравч дардайна булавч бултайна гэдэг шиг нүдэнд харагдаж гарт баригдах ажлууд хийсэн шүү дээ мөнгөгүй энэ бүгдийг хийхгүй. харин сайханбилэгийн засаг юу хийвээ юу ч хийсэнгүй худлаа хэмнэлт ард түмэнд тулгаад өөрсдөө тансаглаад л байж байгаа шүү дээ. нэг м ч зам тавьсангүй нэг тоосго ч барилга барьсангүй худлаа хоосон хямрал ярьсаар 3 сар боллоо. ард түмэн жагсаж тэмцээд эхлэлээ. сайханбилэгийн засгийг ман-тай нь хамт огцоруулахгүй бол амьдрал хэцүүдлээ. алтанхуягийн үед нүүрс хямд бензин үнэ тогтвортой хот хөдөөгийн замууд богино хугацаанд тавигдаж барилгын материалын үйлдвэр улиастайн дулааны станц сургууль эмнэлэгүүд ашиглалтанд ороод гэр хороололын дахин төлөвлөлт явагдаад хот өнгөө засаад сайхан байсан. алтанхуяг сайханбилэг баярцогт нараас дээр. ард түмэнээ сонсдог хүнд суртлыг арилгах ажлууд хийгдсэн засаг байлаа. хар пиардаад ч нэмэргүй ээ ман-ынхаан та нар дахин гарахгүй
2015-02-10
зочин:
хєєрхий алтанхуяг єєр юм сэтгэж болоогїй болов уу???? кккк
2015-02-10
яаж ч ядарсан газраа зараагүй шүү:
яаж ч ядарсан газраа зараагүй. хичнээн муулсан ч алтанхуягийн үед жагсаал цуглаан дэврээгүй мэдэв.үү
2015-02-10
өөөөөөөө:
энэ алтанхуяг новш иргэд бидний нүдэн дээр дээрэм хийж амьдралыг минь дампууруулчихаад байхад юу хуцаад байгаа юм бэ
2015-02-10