Прокурорын газартай хамтарсан зөвлөгөөн хийжээ

img

ШШГЕГ-ын харьяа Өвөрхангай аймгийн Хархорин дахь Шийдвэр гүйцэтгэх албанаас аймаг болон сум дундын прокурорын газартай хамтарсан зөвлөгөөнийг өчигдөр зохион байгуулжээ. Зөвлөгөөнөөр өнгөрсөн оны ажлаа дүгнэн, тулгамдаж буй асуудлаа хэлэлцэж, цаашдын хамтын ажиллагааны чиг хандлагаа тодорхойлсон байна.

б Зөвлөгөөнөөс гарсан шийдвэрийг зөвлөмж болгож аймаг, сумын Засаг даргын тамгын газар болон Цагдаагийн газарт хүргүүлэхээр болжээ. Түүнчлэн тус албанаас 2015 оныг Сахилга хариуцлага, мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэн судалгаанд суурилсан үр дүнг тооцон ажиллах жил болгон зарласан аж.

б

Б.Хүлэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ