Гялгар уут хорт хавдар үүсгэнэ

img

Цагаан сар дөхөж буй энэ үед зах, худалдааны төвүүдээр буузны жигнүүр дээр тавьж бууз жигнэх зориулалттай гялгар цаас зарагдаж байна. Тэгвэл Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын лабораторид хийсэн шинжилгээгээр жигнүүр дээр дэвсдэг зориулалтын гялгар цаасны 20 хувь нь нянгаар бохирлогдсон, 10-15 хувь нь гэдэсний савханцар үүсгэгч нянтай гэдэг нь тогтоогджээ.

ы

Иймээс сар шинийн баярын үеэр буузныхаа доор гялгар цаас тавьж жигнэхгүй байхыг анхааруулж байна. Мөн гялгар цаас нь өндөр хэмийн халуунд хүнсний бүтээгдэхүүнтэй урвалд орж  формалдегид, бензил, тлуол зэрэг олон төрлийн органик уусгагч ялгаруулж, тэр нь хүнсэндээ шингэж элэгний хорт хавдар, ходоодны шархлаа үүсгэх нөхцөлийг бүрдүүлдэг гэж мэргэжлийн эх сурвалж сэрэмжлүүлж байна.

б

Б.Хүлэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

зочин:
нээрээ тийм байх шүү, манайх түүнийг авсан байснаа энэ мэдээг сонсоод шууд хаясан. гадуур зарагдаж байгаа гялгар цаасыг хурааж устгаач, тэгэхгүй бол хичнээн айлын бууз хортой болж хүмүүсийг хордуулах юм билээ.
2015-02-10