Н.Төгсцогт Аль Хемонтой гэрээ байгууллаа

img

Монгол улсын гавъяат тамирчин Н.Төгсцогт мэргэжлийн боксын спортод ороод удаагүй байна. Тэрбээр өнгөрсөн намраас эхлэн АНУ-ын Лос-Анжелес хотноо амьдарч, бэлтгэл сургуулилтаа үргэлжлүүлж байгаа юм. Тэгвэл тэрбээр саяхан мэргэжлийн боксын нэртэй промоутер /менежер/ Аль Хеймонтой гэрээ байгуулсан байна. Энэ талаар BoxingScene.com сайтад мэдээлжээ.

Ингэснээр Н.Төгсцогт боксын спортод 30 гаруй жилийн амьдралаа зориулсан дасгалжуулагч Жо Гуссений удирдлага дор Лос-Анжелес хотод  байрлах “Ten Goose Boxing Gym” клубт бэлтгэлээ базаах юм байна.

Сонирхуулахад, Н.Төгсцогт өдгөө албан бусаар “King Tug” гэх рингний нэртэй болоод амжжээ.

Б.Одон

СЭТГЭГДЭЛ БИЧИХ