Хэт даврагчид АНУ-ын иргэний аминд хүрчээ

img

Иракийн хэт даврагч “Халифын вант улс” бүлэглэлийн дайчид дахин нэг АНУ-ын иргэний аминд хүрсэн тухай “www.dailymail.co.uk” мэдээллээ. Амиа алдсан Куала Мюллер гэх эмэгтэй 2013 оны долоодугаар сард Сирийн дүрвэгсдэд тусламж хүргэж явахдаа сураггүй алга болсон аж. Хэт даврагчид эмэгтэйг барьцаалснаа өнгөрсөн оны сүүлээр мэдэгдсэн билээ. Өчигдөр Мюллерийг амиа алдсан гэж хэт даврагчид мэдэгдэж, Обама энэ бүхний хариуцлагыг хүлээх ёстой гэжээ. Бүсгүйн гэр бүлийнхэн охиноо амиа алдсан эсэхийг нь шалгаж, баттай мэдээлэл хүргэхийг албаны хүмүүсээс шаардсан байна. Мюллер амиа алдсан гэх мэдээллийн дараа Ерөнхийлөгч Обама “Барьцаалагдсан бүх иргэнээ дэлхийн хаанаас ч хамаагүй олоод суллах болно” гэж мэдэгджээ.

1

Мюллер барьцаанд байх хугацаандаа гэрийнхэндээ зориулж захиа бичиж байсан юм. Захианд “Миний ихэнх шүд унасан. Мөн их жин хасч, одоо 12, 13 настай охид шиг туранхай харагдах болсон. Өдөр бүр уйлсаар байгаад нулимс минь хүртэл ширгэсэн” гэж бичжээ. Энэхүү захиаг 2014 оны хоёрдугаар сард гэрийнхэн нь хүлээн авсан байна.

1

Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ