Хилээр 84296 зорчигч, 31985 тээврийн хэрэгсэл нэвтэрчээ

img

Иргэний харьяалал, шилжилт хөдөлгөөний ерөнхий газраас  аялал жуулчлалын чиглэлээр тус улсыг зорьж буй иргэдийг автомашинаар бус аль болохоор олон улсын галт тэрэг, автобусаар үйлчлүүлвэл илүү шуурхай хил нэвтрэх боломжтойг анхааруулж байна.

Тодруулбал, Буянт-Ухаа, Замын-Үүд,  Алтанбулаг, Сүхбаатар, Цагааннуур, Бичигт, Шивээхүрэн, Гашуунсухайт, Ульхан, Тэс, Арцсуурь, Бургастай,  Ханх зэрэг олон улсын, хоёр талын байнгын болон улирлын ажиллагаатай 19 боомтоор энэ сарын 6-9-ний өдрүүдэд нийт 47 орны 84296 зорчигч, 31985 тээврийн хэрэгслийг Монгол Улсын хилээр  шалган нэвтрүүлжээ.

ОХУ-ын мөнгөн тэмдэгт  рублийн ханш унаж бараа бүтээгдэхүүн хямдарсан, Монголын уламжлалт сар шинийн баяр удахгүй болох гэж буйтай холбогдуулан Алтанбулаг-Хиагтын хилээр бизнес эрхлэхээр зорьж байгаа зорчигчийн тоо эрс нэмэгдэж, зорчигч, тээврийн хэрэгслийн бөөгнөрөл үүсээд байгаа юм байна.

Б.Одон

СЭТГЭГДЭЛ БИЧИХ