Матад суманд 3.6 магниудын газар хөдөлжээ
Өнөө өглөө Улаанбаатарын цагаар 04.40 цагт Дорнод аймгийн Матад сумын төвөөс зүүн зүгт 72 км-ийн зайтай газарт 3.6 магниудын хүчтэй газар хөдлөлт бүртгэгджээ. Үүнтэй холбогдуулан ба тус аймгийн Онцгой байдлын хэлтсээр дамжуулан сумын Засаг дарга Т.Баатараас тодруулахад газар хөдлөлтийн чичирхийлэл иргэдэд мэдрэгдээгүй, учирсан хохирол байхгүй гэсэн байна.
1
Б.Одон
СЭТГЭГДЭЛ БИЧИХ