Халдлага үйлдэхээс нь өмнө баривчилжээ

img

Австралийн Сидней хотын цагдаа нар халдлага үйлдэхээр төлөвлөж байсан 24, 26 настай эрэгтэй, эмэгтэй хоёрыг баривчилсан тухай “Ройтерс” агентлаг мэдээллээ. Тэдний гэрээс Иракийн хэт даврагч “Халифын вант улс” бүлэглэлийн далбааг хураан авчээ. Цагдаа нар гэмт этгээдүүдийг тус бүлэглэлийн гишүүд байж магадгүй хэмээн таамаглаж, мөрдлөгө явуулж эхэлжээ.

1

Мөрдөгчид тэдний утасны яриаг чагнаж, халдлага үйлдэхээр төлөвлөж байгааг нь илрүүлсэн гэж Сидней хотын цагдаагийн дарга Катерина Бурн мэдэгджээ. Тэрбээр “Синдней хотыг одоо хүртэл гэмт этгээдүүд заналхийлж байна. Дээрх гэмт этгээдүүдийн гэрээс гар буу болон тэсрэх бодис илрүүлсэн” гэж хэлжээ.

Өнгөрсөн оны сүүлээр Ираны иргэн Ман Харон Монис гэгч Сиднейн төвд байрлах “Lindt” гэх кафег 17 цагийн турш барьцаалж, хоёр хүний аминд хүрсэн юм.

1

Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ