Компаниуд 44 тэрбум төгрөгийг зориулалтын бусаар ашигласан нь тогтоогджээ

img

ШӨХТГ-аас өнөөдөр мэдээлэл хийлээ. Уг мэдээллийн үеэр ШӨХТГ-ын дарга Т.Аюурсайхан хэд хэдэн компаниуд гэрээний үүргээ зөрчсөн талаар мэдэгдлээ.

 2013 онд Монголбанкны Ерөнхийлөгч, Барилга хот, байгуулалтын сайдын хамтарсан А-2/06 тоот тушаалаар батлагдсан “Барилгын салбарыг дэмжих, улмаар орон сууцны үнийг тогтворжуулах” дэд хөтөлбөрийн хүрээнд Барилга, хот байгуулалтын яамтай хамтран цемент, ган туйван нийлүүлэх аж ахуйн нэгжүүдтэй үнэ тогтворжуулах гэрээг байгуулж, гэрээний үүргийн биелэлтэд хяналт тавьж ажилласан.

Тэгвэл өнөөдөр энэ асуудалтай холбоотой ШӨХТГ-аас мэдээлэл хийлээ. Уг мэдээллийн үеэр ШӨХТГ-ын дарга Т.Аюурсайхан хэд хэдэн компаниуд гэрээний үүргээ зөрчсөн талаар мэдэгдлээ.

Уг дэд хөтөлбөрт оролцсон аж ахуйн нэгжүүдтэй байгуулсан гэрээний үүргийн биелэлтэд шалгалт хийхэд “Монос констракшн” ХХК, “Монтул” ХХК, “Бүрд констракшн” ХХК, “Очир ням” ХХК, “Мост интернешнл” ХХК, “Орд гео” ХХК, “Төмөр транс” ХХК, “Таван богд трейд” ХХК, “Кью эс си” ХХК, “Пума” ХХК, “Анимук” ХХК, “Мөнгөн балгиа” ХХК, “Энх дөлгөөн далай” ХХК, “Баялаг говь” ХХК, “БОСБД” ХХК, “БТТ Инженеринг” ХХК зэрэг 16 компани нь гэрээний үүргээ зөрчиж, нийт 44 тэр бум 900 сая төгрөгийн хөнгөлөлттэй зээлийг зориулалтын бусаар зарцуулсан нь тогтоогдсон байна.

Тиймээс дээрх компаниудаар Ган туйван, цементийн үнэ тогтворжуулах гэрээний 6.2-т заасны дагуу дээрх гэрээний үүргээ зөрчсөн 16 компанийн хөтөлбөрийн хүрээнд авсан хөнгөлөлттэй зээлийг банкны зээлийн хүүгээр тооцон төлүүлж, тендерт оролцох эрхээ хязгаарлуулсан этгээдийн бүртгэлд бүртгүүлэх асуудлыг холбогдох байгууллагуудад тавихаар болсон байна.

Б.Одон

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

zochin:
iim shiitgel nogduulj chadah yum bol yostoi sain bna. udah l baih daa
2015-02-11