Хойд Солонгос пуужин харважээ
АНУ, Өмнөд Солонгосын цэргүүд ирэх сарын эхээр хамтарсан
цэргийн сургуулилт хийхтэй холбогдуулан Хойд Солонгос дургүйцлээ илэрхийлж,
пуужин харвасан тухай “www.dailymail.co.uk” мэдээллээ. Хойд Солонгос Канвон мужийн Анбёон хотоос цэргийн
сургуулилт явагдах бүс нутаг руу ойрын зайн “KN-02” гэх таван пуужин харвасан гэж Сөүлийн талаас мэдэгджээ.
Хөх ордноос “Хойдууд дургүйцлээ илэрхийлсэн ч хамтарсан сургуулилт төлөвлөсөн ёсоороо явагдах болно” гэж мэдэгджээ. Цэргийн сургуулилтаас болж Хойд Солонгос хил орчмынхоо хяналтаа сайжруулсан тухай “KCNA” агентлаг мэдээлжээ. Ким Чен Ун засгийн эрхийг авснаасаа хойш уламжлал болгон зохион байгуулагддаг АНУ, Өмнөд Солонгосын хамтарсан сургуулилтыг хууль бус хэмээж, ойрын болон дунд тусгалын пуужин харвах болсон юм.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ