Нэр андуурдаг хүн төрд яаж үнэн тоо өгөх вэ?

img

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар ҮСХ-ны даргыг томилох асуудлыг хэлэлцэж байлаа. ҮСХ-ны даргаар С.Мэндсайханыг улируулан томилох саналыг УИХ-ын дарга танилцуулсан юм. Хэлэлцэж байгаа асуудалтай холбоотойгоор гишүүд нэр дэвшигчээс асуулт тавьж байлаа. УИХ-ын О.Содбилэгийн асуултад хариулахдаа тэрбээр “УИХ-ын гишүүн Содхүүгийн асуултад хариулъя” хэмээн хэдэнтээ давтан хэлж будилав. Үүнд эгдүүцсэн эрхэм гишүүн О.Содбилэг “Та ҮСХ-ны дарга нь УИХ-ын гишүүний нэрийг мэдэхгүй байж төрд яаж үнэн зөв тоо өгдөг юм бэ. Чуулганы хуралдааны танхимд дэлгэц дээр гишүүдийн нэр гардаг. Үүнийг хараад хэлж чадахгүй “Содхүү” гээд байх юм” хэмээлээ.

ө

Спикер “ҮСХ-ны дэд даргаар саяхан Содхүү гэж хүн томилогдсон. Тиймээс нэр сольж андуурсан байх” хэмээн санал болгосон нэр дэвшигчээ өмгөөлөх, О.Содбилэг гишүүнд учирлахын завсар тайлбар хийв.

ө

Н.Нягт

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

ард ард:
хэдхэн хүний нэр цээжилж чадахгүй дарга гэж байгаад яахав, дан худлаа тоогоор ард түмний тархи угаана... одоо боливол яасан юм вэ
2015-02-11
ард ард:
хэдхэн хүний нэр цээжилж чадахгүй байж дарга, дан худлаа тоогоор ард түмний тархи угаана... одоо боливол яасан юм вэ...
2015-02-11
иргэн:
зандаахүүгийн энхболд хөгширчээ. үсээ хараар будуулсан байсан. будахгүй 3 сар болбол гөлийсөн саарал царайтай цодгор бацаан харагдах байхдаа he he he
2015-02-11
zochin:
hvnii ner anduurch duudah baih sh de. neg tuilshrahaaraa heterhii tuilshrah uym aa neeree. tugs tugulduriin tuil bolgoh geed zvtgechihiin
2015-02-11