Чарльз Саудын Араб улсад айлчилж байна

img

Их Британийн угсаа залгамжлагч ханхүү Чарльз Саудын Араб улсад төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирсэн тухай “www.dailymail.co.uk” мэдээллээ. Тэрбээр өнгөрсөн сар таалал төгссөн тус улсын эзэн хаан Абдуллах ибн Абдул Азиз аль Суадыг сүүлчийн замд нь үдэх ёслолд оролцсон билээ.  Энэ үеэр ханхүү тус улсад төрийн айлчлал хийх хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн юм.


Ханхүүг тус улсын эзэн хаан Салман ибн Абдул Азиз аль Суад тосч авчээ. Тэд Ойрхи Дорнодод хяналтаа тогтоохыг санаархаж буй хэт даврагчдын асуудлаар байр сууриа солилцсон байна. Сүүлийн 30 жилийн хугацаанд Их Британийн удирдлагууд Саудын Арабд төрийн айлчлал хийгээгүй юм. “Энэхүү айлчлал хоёр орны хувьд томоохон алхам боллоо” гэж хаан онцолжээ. Ирэх долоодугаар сард хаан Салман Их Британид төрийн айлчлал хийхээр болжээ.


Б.Дэлгэрцэцэг


СЭТГЭГДЭЛ БИЧИХ