Ажлын цагийн шинэ хуваарийн талаар мэдээлэл өглөө

img

Нийслэлийн Засаг даргын орлогч Н.Гантөмөр, Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийн дарга Б.Түвшинтөгс нар мэдээлэл хийлээ. Тэд энэ сарын 16 буюу ирэх даваа гаригаас эхлэн мөрдөгдөх ажлын цагийн шинэ хуваарийн талаар мэдээлэл өгсөн юм. Нийслэл 1.2 сая хүн амтай. Тэдний 70 хувь өглөө ажил, сургуульдаа явж хөдөлгөөнд оролцдог. Энэ нь хотын төв хэсэг буюу Их, бага тойруугийн ачааллыг эрс нэмэгдүүлдэг. Дээр нь энэ хэсэгт их, дээд сургууль төвлөрсөн байдаг учраас ажлын цагт зохицуулалт хийх шаардлага гарсныг хэлж байна.

а

Шинэ хуваарь ёсоор ирэх даваа гаригаас эхлээд цэцэрлэг, ерөнхий боловсролын сургууль 08.00 цаг, их, дээд сургуулийн хичээл 07.40 цаг, төрийн байгууллагуудын ажил 08.30 цагт эхлэх юм.

а

Б.Одон

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

хуцна бз:
юу зөв гэж!! өөрө ажил төрөл хийж сурдгүү юууу !!! холоос явдаг оюутнууд яах болжин эргү мэдрэл юм хийж бхын урьд н зүгэр болол бсан бздэ эргү новш чн
2015-02-13
zaya:
их дээд сургууль 7,40 орох нь хүндрэлтэй нийтийн тээврийн 6,40 буюу 7 цагаас эхлэн үйлчилгээнд гарч байгаа хотын 1 захаас нөгөө зах руу хичээлдээ очих оюутанууд эхний цагийн хичээлээс хоцрох болно. иймд автобусыг 6 цагаас эхлэн үйлчилгээнд гаргах хэрэгтэй байна.
2015-02-11
үүл дарга:
улс төр хийх гээд ахиад хэн нэг нь бүү оролдоорой доо. хийх юмгүй дарга нар оочерлоод л тоглоод байдаг шүү.
2015-02-11
иргэн:
зөв шйидвэр байна.
2015-02-11