Ц.Нямдорж: Том улстөрчөөс холуур байгаарай

img

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар АТГ-ын дэд даргыг томилох асуудлыг хэлэлцэж байгаа юм. Ерөнхийлөгчөөс АТГ-ын дэд даргад  н.Нямдоржийг томилох санал дэвшүүлснийг Ерөнхийлөгчийн Хүний эрх, хуулийн бодлогын зөвлөх  Ч.Өнөрбаяр танилцуулсан юм. Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан гишүүдийн асуултад  нэр дэвшигч н.Нямдлрож хариулав.



УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн:

-Прокурор бол Үндсэн хуульд байдаг байгууллага. Авлига бол байхгүй. Иргэд санал ирүүлсэн учраас асуулга тавихад АТГ чих дүлий мэт таг чиг байна. Хэдэн тэрбум төгрөгийн мөнгө угаасан хэргийг алагчилж үзэж байгаа.  Хэдэн тэрбум төгрөгийн хэргийг дарж болох вэ? Мөнгөний сонирхлоор, улс төрийн зорилгоор танай байгууллага ажиллаж байна. Намайг албан тушаалаа хэтрүүлсэн гээд эрүүгийн хэрэг үүсгэх гээд байх юм. Хувийн байгууллагад ийм зүйл байдаг юм уу? ТУЗ-өө хуралдуулсангүй шийдвэр гаргалаа гэнэ. Манай ТУЗ-д гэр бүлийн хүмүүс маань байдаг гэж байна. Бизнесмэнүүдийг дарамтлаад эхэлвэл нэр хүнд чинь унана. Мөрдөн шалгана гэхээсээ илүү урьдчилан сэргийлэх чиглэл дээр өөрөө ямар бодолтой байна вэ?


-Энэ албанд томилогдвол хуулийн хүрээнд  санаачлагатай ажиллана.



УИХ-ын гишүүн Д.Оюунбаатар:

-Энэ байгууллага хүний эрх талаасаа огт анхаарахгүй байна. Асуудалд гоомой хандаж, дураараа аашилдаг. Асуудалд буурьтай суурьтай хандаж ажиллаарай. Дээр нь УИХ-ын хяналт АТГ-т байхгүй байна. Улстөрчийн захиалга, дээд дарга нарын үүргээр явбал түүхэнд эвгүй үлддэг юм.


-Хүний эрх эрх чөлөө, хуулийг дээдэлж шударга ажиллахыг ажилтнууддаа шаардаж ажиллах болно.



УИХ-ын гишүүн Ц.Оюунгэрэл:

-АТГ хүний эрх, эрх чөлөөг зөрчдөг.  Хүний нэр төрд их халддаг. Эдийн засгийн хямралд  АТГ зохих нөлөө үзүүлсэн. АТГ-т шалгагдаж байгаа бизнесмэнүүдийн талаар олон улсад мэдээлэл цацагддаг. Тиймээс Монголд хөрөнгө оруулахгүй гэж зугтаж байна. Л.Гансүхийн хэргийг өмгөөлөгч Ц.Баасандоржийг яагаад мөрдөөд байна вэ?  Та хүний эрхийн талаар хэр мэдлэгтэй вэ? Хэр өмч хөрөнгөтэй баян бэ?


-Би орос хэлтэй, англи хэлний тодорхой мэдлэгтэй. Хүний эрхийн асуудлыг ардчилсан тогтолцоотой оронд эрхэмлэн явах зүйл.



УИХ-ын гишүүн Ц.Нямдорж:

-Хүнд хэцүү, хардлага дагуулдаг ажилд томилогдож байгаа харьцангуй залуу хүний ажилд амжилт хүсч байна. Сүүлийн үед хуулийн байгууллагууд улс төрийн захиалгаар хүнийг ямар нэг зүйлд эрээ цээргүй хутгадаг болсон. 2012 онд сонгуулиар МАН УИХ-д нэр дэвшүүлэх гишүүдийг тодруулж байхад  Анандбазар гэдэг хүнийг АТГ өглөө 06.00 цагт баривчлаад, сонгуулийн дараа сулласан.  Том дарга нар, том улстөрчөөс холуур байгаарай гэж захъя. Том дарга нар, том улстөрчид ч энэ ажилд гар дүрэх хэрэггүй. Долдугаар сарын нэгэнд таван хүний амь нас хохирсон явдал мартагдлаа. Энэ хэрэг яг нарийндаа Монгол улсад гарсан анхны тероризмын хэрэг шүү. Одоо мартагнуулаад хаяах нь.  Цагдаагийн хэдэн дарга нарыг буруу зүйл ангиар хорьчихоод таг дарж болохгүй. Сүүлийн үед манай хуулийн байгууллагууд хүнийг хорьчихаад байцаалт авахгүй тамлаад байдаг болсон байна. Хяналт тавих мөрдөн байцаагч, прокурор нь юу хийж байдаг юм. АТГ руу дайрдаг дайралт сүүлийн үед хэтэрч байгаа. Ийм байж болохгүй.


Ийнхүү гишүүд асуулт тавьж, саналаа хэлж байгаа юм.  УИХ-ын чуулганы хуралдаан үргэлжилж байна.



Н.Энх


СЭТГЭГДЭЛ БИЧИХ

атг , тег:
энэ байгууллагууд улс орны язгуур эрх, үндэсний аюулгүй байдалд заналхийлсэн гэмт бүлэглэлийг шалгах ёстой бус уу... тийм гэмт бүлэглэл монголд газар аваад байна... тэд "уран зохиолын судлаач" нэрэн доор "тасралтгүй гэмт үйлдэл хийгээд явж байгаа... жишээ нь х.чойдгжмц, г.батсура гэх мэт.,
2015-02-11
songuul:
erdemtediin toloologchiin gazartai bolhoos gadna erdemtediig ner devshuul
2015-02-11
иргэн:
манайд улс төр -эдийн засгийн бүлэглэлүүд хэд байгаа вэ? ямар ямар бүлэглэл байна хэн хэн алсаас удирдаад байна мэдэж байгаа юу ? энэ утэз бүлэглүүд чинь хоорондоо зодолдоод энэ улс орны эдийн засгийг унагаад байгаам юм биш үү хариулт өгнө үү
2015-02-11
mordogch:
atg -g hereggui baiguuulsan yum bishuu
2015-02-11