Хөгширдөггүй охин

img

Хятадын хойд мужийн Фуан хотноо 20 настай ч долоон настай мэт харагддаг Зенг Юушан гэх охин амьдардаг байна. Охины ээж Хуаны хэлснээр “Зенг Юушан 1-6 нас хүртлээ бусад хүүхдүүд шиг өсч, гадаад төрх нь өөрчлөгдөж байсан. Долоон нас хүрээд л өсөлт нь зогссон. 15, 16, 17 нас хүрсэн ч долоон настай мэт харагдах болсон. Биеийн байдал нь хэвийн учир эмнэлэгт хандаагүй. Харин хотын иргэд охины минь талаар сонсоод хэвлэлийнхэнд мэдэгдсэн. Бид хоёр саяхан Бээжинд очиж, “CCTV-д ярилцлага өгсөн” гэж хэлжээ. 


Нэвтрүүлгийг үзсэн хүмүүс Хуаныг худлаа ярьж байна хэмээн шүүмжилж, охины үнэмлэхийг үзүүлэхийг шаардсан байна. Хуан нэвтрүүлгийн үеэр охиныхоо иргэний үнэмлэх болон төрсний гэрчилгээг үзэгчдэд үзүүлжээ. Охин 1994 оны зургаадугаар сарын 20-нд мэндэлжээ. Эмч нар охиноос шинжилгээ авсан ч огт хөгширдөггүй шалтгааныг нь олж чадаагүй байна.  Харин энэхүү нэвтрүүлгийн дараа “Oxford” их сургуулийн эрдэмтэд охиноос шинжилгээ авах хүсэлт тавьсан тухай www.dailymail.co.uk” мэдээллээ.  Зенг Юушан гадаад байдлаасаа болж, тавдугаар анги хүртлээ сураад сургуулиа орхижээ.


Б.Дэлгэрцэцэг


СЭТГЭГДЭЛ БИЧИХ

зочин:
удамшил. ген тэй. холбоотой асуудал. бн даа
2015-02-22
зочин:
хөгшрөхгүй биш ээ жижигхэн хүүхэд шиг л байхгүй юу даа, тэгэхээр хөгширсөн харагдахгүй шүү дээ, бас л нэг удамшлын өвчин байгаа даа
2015-02-12
dfgj:
hachin yum.
2015-02-11
setgel zuich:
yu l bol hiij chadah humuus
2015-02-11
gjtyj:
so so yum ih baih yumaa
2015-02-11