Сисид “АК-47” бэлэглэжээ
ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин өчигдөр Египетийн Ерөнхийлөгч Абдул Фаттах аль Сиситэй уулзаж, худалдааны гэрээ байгуулжээ. Уулзалтын төгсгөлд Сисид “АК-47” буу бэлэглэсэн тухай “Livejournal.com” мэдээллээ. Путин ийнхүү буу бэлэглэсэн шалтгаанаа тайлбарлаагүй ч хэвлэлийнхэнд “Би очиж буй улсынхаа удирдлагуудад бэлэг өгөх дуртай” гэж хэлжээ. ОХУ тус улсад дахин хөнгөлөлттэй зээлээр зэвсэг нийлүүлэхээр болсон байна.
Путин өнгөрсөн сар Бээжинд зохион байгуулагдсан “АПЕК”-ийн уулзалтын үеэр тус улсын дарга Си Зиньпинд орос инженерүүдийн бүтээсэн ухаалаг гар утас бэлэглэж байсан бол Венеусэлд айлчлах үеэрээ Ерөнхийлөгч Николас Мадуро XVII зууны сэлэм, Германы Канцлер Ангила Меркелд матрушка хүүхэлдэй бэлэглэж байжээ.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ