Ц.Даваасүрэн: Та нар гадаадынхны гар хөл

img

УИХ-ын чуулганы хуралдаанаар Ашигт малтмалын тухай хуулийн төслийг хэлэлцэх эсэхийг хэлэлцэж  байна.  Хуулийн төслийг  ЗГХЭГ-ын дарга С.Баярцогт гишүүдэд танилцуулав. Байнгын хорооны дүгнэлтийг гишүүн Л.Энх-Амгалан уншлаа.  Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан гишүүд Стратегийн ордоос төрийн эзэмшин хувийг үнэ цэнэтэй байлгах талаар уг төсөлд тусгажээ. Төрийн эзэмшлийн хувийг роялтийн төлбөрөөр орлуулах хуулийн төсөлд гишүүд шүүмжлэлтэй хандаж байлаа. Тэр дундаа ЗГХЭГ-ын даргыг огцруулахаар өргөн барьсан нэр бүхий гишүүдийн нэг УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн:


-Ийм зүйл болох гээд байсан юм. Би мэдээд байсан юм.  Оюутолгой Монголын хувьтай зарагдвал хямдхан зарагдана. Монголын хувьгүй зарагдвал үнэтэй. Их муухай нь ард түмнээсээ асуулаа гээд байна. Оюутолгойгоо дахиад хөдөлгөлөө гэх нь. Оюутолгойн 34 хувийг нөөц ашигласны төлбөрөөр солих нь. Жижиг орнууд уул уурхайгаа төрийн өмчиндөө байлгаад хөгждөг. Энэ их ноцтой зүйл. Эдийн засгийн аргаар Монгол орныг яагаад сөнөөх гээд байна вэ? Стратегийн ордоо бусад улс орнууд хувьд өгөхгүй байгаа. Энэ зүйлээ зогсоо. Ийм муухай зүйл хийж болохгүй. Бидний гараар харийнхан юм хийлгэж байна. Үүнийг би ойлгохгүй байна.  Сүүлдээ ард түмний тэвчээр алдагдах вий дээ хэмээсэн. Үүнд:


ЗГХЭГ-ын дарга С.Баярцогт:

-Р.Жигжид сайд Ерөнхий сайдтай гадаадад айлчилж байгаа. Тиймээс би танилцуулсан. Ингэж популизм хийж байж дараагийн сонгуульд гарч ирнэ гэвэл ард түмэн таныг танина. Сонголт л олгож байгаа. 15 стратегийн орд дээр яригдаж байгаа. Хувь хүнтэй холбож тайлбарлаад  түүгээр амьдарна гэж байгаа бол улс төр тэгж явдаггүй юм  гэхэд УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн:


-УИХ-ын гишүүн ард түмний төлөөл байдаг. Та нар тэгж хэлж чадахаа байсан, гадаадынхны гар хөл. Амьдрал шүүнэ хэмээн уурсав.


УИХ-ын чуулганы хуралдаан үргэлжилж байна. 


Н.Энх

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

өөөөөөөө:
ардчилсан нам баярцогт нар эх орноосоо урвагчид
2015-02-11
зочин:
энэ хэдэн бие даагч нар хоёр нам нийлээд өөрсдийг нь хэн ч биш болгосгноос хойш дахин сонгогдохоо бодоод мөн ч их популизм хийж байна даа. уул нь хувь эзэмшиж түүндээ тохирсон мөнгийг өгч чадахгүй өрөнд орж байснаас татвар рояалтаа олигтойхон нэмээд авах ашгаа нэмэгдүүлэх нь зөв юмсан. тэгвэл монгол улс ямарч эрсдэл хүлээхгүй бүх эрсдлийг бизнес эрхлэгчид үүрэх ёстой.
2015-02-11
huvichlagd:
uurhai huvichlah yum bol tumur zam dagaj
2015-02-11
зочин :
хөдлөөд яваад буруу замаар будаа тээчихсэн уул уурхай оюутолгойг хааш нь хөдөлгөх гээв болдоо 202,55 гуай одоо 34 хувиа зарчих бал овоолсон шороо ухсан нүх үлдэнэ чи бичиг үсэг тайлагдасан хүн мөн юм бол юм сайн уншил даа тэнгээ хэнд гайхуулаад бгаа юм
2015-02-11
pkfa:
даваасүрэн гишүүн хэлэх юмаа хэлж л байх хэрэгтэй харин хужаа залуусаас хол байгаарай уянга ганбаа цог гм
2015-02-11
бибид:
баярцогтоо чамайг ард тїмэн харж байгаа,чи тєрєєс тєрсєн тэрбумтан.авсан мєнгєє їр хїїхдээрээ тєлнєє за
2015-02-11
иргэн :
ийм их хуралтай, ийм хүмүүсийн гарт хамаг эрх мэдэл атгагдсан үед бид үүцээрээ тоглоод яах вэ. хаагаад хаячих.эхлээд энэ асуудлаа цэгцэлцгээе. болох л байлгүй
2015-02-11
итгэхгүй байна:
уул уурхайг хөдөлгөх нь зөв. харин өнөөгийн төр засгийн эрх мэдлийг барьж байгаа хүмүүс хөдөлгөж чадах уу? өрмийг нь гадныхан, овоолсон шороог нь бид хүртэх болоод байгаа юм биш биз? 44 тонн алтаа алдсан гашуун үнэн байгаа. одоо 70 тонн ...?
2015-02-11
baatar:
с.баярцогтын нэр төр *тай хутгалаа.
2015-02-11
болдоо:
тэнэтгтээд бай. баярцогтын зөв. хурдан уул уурхайгаа хөдөлгөх хэрэгтэй малнуудаа.
2015-02-11
тб-md:
хэнийх нь үнэн гэдгийг яаж мэдэх вэ???
2015-02-11
удган:
баярцогтоо шууд л санагаа хэлчих, ард түмнийг цагаан цаас гэж ойлгодогоо боль. хүмүүс сонсож, харж байгаа шүү.
2015-02-11
2233445566:
bayartsogt dald oroosoi bilee
2015-02-11
zochin:
zuv demjij baina
2015-02-11