Т.Дэлгэрмөрөн ахмадуудад зориулж үнэгүй дуулна
"Номин талст" хамтлагийн дуучин, МУСТА Т.Дэлгэрмөрөн энэ сарын 12-нд Соёлын төв өргөөнд тоглолтоо хийх гэж байна. Уг тоглолтыг ахмадуудад үнэ төлбөргүй үзүүлэх юм байна. Тус тоглолтыг үзэхийг хүссэн ахмадууд тоглолтын урилга, тасалбараа дүүргийнхээ Засаг даргын тамгын газар, Ахмадын хороогоор дамжуулан авах боломжтой ажээ.
Тоглолтонд Хөдөлмөрийн баатар, ардын жүжигчин Г.Хайдав, А.Ж Б.Зангад, А.Ж Ш.Чимэдцэеэ, А.Ж Ч.Мөнхшүр, МУГЖ А.Долгор, МУСГЗ, Буриад улсын СГЗ Д.Ухнаа, Монгол улсын төрийн шагналт Намсрайжавын нэрэмжит симфони оркестр, удирдаач УГЗ Н.Бүтэнбаяр нар оролцох юм байна.
Б.Одон
СЭТГЭГДЭЛ БИЧИХ