Т.Аюурсайхан: Шатахууны үнийг буулгах боломжийг хайж байна

img

ШӨХТГ-аас өнөөдөр мэдээлэл хийлээ. Энэ үеэр тус газрын дарга Т.Аюурсайханаас дараах зүйлийг тодрууллаа.

-Дэлхийн зах зээл дээр шатахууны үнэ буурч байна. Гэтэл манай дотоод зах зээл дээр огт өөрчлөгдөхгүй байгаа. Танай байгууллага энэ асуудал дээр ямар ажил хийж байгаа вэ?

-Шатхууны үнэ нэмэхэд дагаад өргөн хэрэглээний бараа, бүтээгдэхүүний үнэ өсдөг бичигдээгүй хууль бий. Өдгөө дэлхийн зах зээл дээр шатахууны үнэ буурсан хэдий ч, манайд шатахууны үнэ огт өөрчлөгдөхгүй байгаа. Тиймээс бид шатахууны үнэ бүрдүүлбэрийг судлах, цаашид бууруулах бололцоог судлах ажлын хэсэг гарган, ажиллуулж байна. Бид шатахууны үнийг буулгах боломжийг хайж байна. Гэхдээ ШӨХТГ дангаараа шатахууны үнийг буулгах эрхзүйн боломж байдаггүй гэдгийг иргэд ойлгох хэрэгтэй. Ямартаа ч, бид Газрын тосны газар болон бусад холбогдох, эрх бүхий байгууллагуудад шатахууны үнэ бууруулах зөвлөмж гаргахаар ажиллаж байна.

а

-О.Магнай даргын үед арилжааны 13 банкинд шаардлага хүргүүлж байсан. Энэ асуудал юу болсон бэ?

-Бид арилжааны банкуудад хяналт шалгалт хийж байгаа. Арилжааны банкууд иргэд, аж ахуйн нэгжид зээл олгохдоо зээлийн шимтгэл,  хураамж болгож олгосон зээлийнхээ 0,5-1 хувийг суутган авч буй нь хууль зөрчсөн үйлдэл учир энэ төрлийн шимтгэл хураамж авахгүй байхыг шаардсан албан бичгийг арилжааны банкны удирдлагуудад  хүргэсэн байдаг. Үүнтэй холбоотой анхан шатны шүүх хурлаар манай ШӨХТГ заргаа авч чадсан. Гэвч арилжааны банкууд давж заалдсан байгаа. Давж заалдах шатны шүүх хурал хараахан товлогдоогүй байна.

Манай байгууллагаас 13 арилжааны банкуудад 30 хоногийн хугацаатай зээл олгохдоо авч буй зээлийн шимтгэл,  хураамжийг зогсоохыг шаардсан байгаа.

а

-Та АМГ-ын хууль бус шийдвэр, үйл ажиллагааг хүчингүй болгоно хэмээн ярилаа. Тэгэхээр ирэх даваа гаригаас хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийн дугаарыг цахимаар олгохгүй гэж ойлгож болох уу?

-Цахимаар дугаар олгох үйл ажиллагааг зогсоох шаардлагыг АМГ-т хүргүүлсэн байгаа. Учир нь Ашигт малтмалын газрын хайгуулын тусгай зөвшөөрлийг олгох үйл ажиллагаа нь хууль бус үйлдэл юм. Тиймээс бид энэ үйл ажиллагааг зогсоох ёстой хэмээн үзэж байна. Хэрэв энэ үйл ажиллагааг зогсоохгүй бол дараагийн үр дагавар нь улам хэцүү байх болно.

Б.Одон

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

haha:
usa d 1 gallon benzin oiroltsoogoor 2 $ bna, ene ni 1 litter benzin 1000 tugrug havitsaa bna gesen ug.
2015-02-12
huulch:
gazriin tosnii gazar neft importlogch kompaniudtai holbootoi l baigaa
2015-02-11
ганаа:
аль хэдийн налайхын постын штс-д 50-90 төгрөгөөр хямдараад удаж байгаа шүү дээ хагас жил болж байна хямдарч болоод байна аа
2015-02-11