“Монгол газар”-т холбогдох шүүх хурал хойшиллоо

img

"Монгол газар" компани дампуурлын хэрэг үүсгүүлэх тухай хүсэлтээ Дүүргийн Иргэний хэргийн хоёрдугаар шүүхэд гаргасан билээ. Шүүх хүсэлтийг өнгөрсөн нэгдүгээр сарын 20-нд шийдэж, төлбөрийн чадваргүйд тооцсон юм.

Тэгвэл өнөөдөр Дүүргийн Иргэний хэргийн хоёрдугаар шүүхэд  “Монгол газар” компаниас авлагатай аж ахуйн нэгж, байгууллагууд шүүхэд нэхэмжлэл гаргаж, компанийг дахин хөрөнгөжүүлэх, эсвэл дампуурсанд тооцох эсэх саналаа өгөх шүүх хурал болох ёстой байв.

Гэвч нэхэмжлэгчид нэхэмжлэх эрхээ хангуулах, “Монгол газар” компаний төлөөллийг оруулах хүсэлт гаргасныг шүүх бүрэлдэхүүн хүлээн авч хуралдааныг энэ сарын 17-ны 12 цаг хүртэл хойшлуулжээ.

Б.Одон

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

иргэн:
харин тиймээ
2015-02-11
иргэн:
сүүлийн үед сайн мэдээ дуулахаас илүүтэй тэрэнд хэдэн жил, түүнд эдэн жил шоронд хорих боллоо гэсэн түгшүүртэй мэдээ гарч иргэдийг айдаст автуулдаг болжээ монгол улс хаашаа яваад бна вэ?