Өндөр гэгээний ойг тэмдэглэх санал хүргүүлэв

img

УИХ-ын гишүүн Я.Содбаатар Монголын төр, нийгэм, соёл урлаг, шашны нэрт зүтгэлтэн, анхдугаар Богд, Өндөр гэгээн Занабазарын мэндэлсний 380 жилийн ойг ойг тэмдэглэн өнгөрүүлэх талаар Засгийн газарт санал хүргүүллээ.

s

Монгол Улсын төрөөс Монголын анхдугаар Богд, Өндөр гэгээн Занабазарын тэгш ойг тэмдэглэн өнгөрүүлэх, хүндэтгэл үзүүлэх ёслолыг уламжлал болгон тэмдэглэж ирсэн. Анх 1995 онд Өндөр гэгээн Занабазарын мэндэлсний 360 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх тухай Засгийн газрын тогтоолыг үндэслэн Өвөрхангай аймгийн Есөнзүйл сумын нутагт анх удаа даншиг наадам зохион байгуулан өргөн дэлгэр тэмдэглэсэн юм. Мөн 2005 онд Засгийн газрын 92 дугаар тогтоол гарган түүний мэндэлсний 370 жилийн ойг Өвөрхангай аймгийн Хархорин сумын нутагт тэмдэглэн өнгөрүүлсэн түүхтэй.

sa

Тиймээс өмнөх уламжлалын дагуу ойг зохион байгуулах комиссыг Засгийн газраас байгуулан Занабазарын үйл хэргийн талаар олон улсын эрдэм шинжилгээний бага хурал зохион байгуулах, баримтын эмхэтгэл гаргах, баримтат кино, нэвтрүүлэг хийх, Сарьдагийн хийдийн малтлагыг үргэлжлүүлэх, урлагийн нэрт мастер төдийгүй төр нийгмийн зүтгэлтний хувьд нь судалгааны шинэ чиглэл гаргах, баяр наадам зохион байгуулах зэргээр архивын баримтад түшиглэн түүхэн бодит үнэнийг танин мэдүүлэх, сурталчлан түгээх нь зүйтэй гэж үзэж буйгаа Я.Содбаатар гишүүн энэхүү саналдаа онцолжээ. Энэ онд Өндөр гэгээн Занабазарын мэндэлсний тэгш ойг тохиолдуулан Унгар Улсад эрдэм шинжилгээний бага хурал болох ажээ.

s

П.Наран

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

монголчууд:
энэ муу урвагчийн ойг тэмдэглэнэ гэж юу гэсэн үг вэ.тэр шашны зүгээс нь номоо уншдаг юм байгаа из.төрийн зүгээс эх орноосоо урвагчдын тухай ямар нэгэн зүйл хийх хэрэггүй шүү.одоо араас нь тэр баярцогт ба түүний найзууд,хамсаатанууд урваад явж л байгаа шүү. энэ муу дуракаас болж монголчууд олон хэсэг салж бутарч уруудаж доройтсон нь энэ муу урвагч хар өмхий азар базар тай холбоотой шүү.
2015-02-12
үнэн үг :
монголчуудаас төрсөн алдар суут хүмүүсээ хүндэтгэж мөнхөжүүлж байх нь зөв болов ч олон ой баяр наадмаа багасгаж бодит ажил хөдөлмөрөө л илүүтэй бодмоор байна. бидэнд амралт, баяр наадам, ой, морь уралдах, бөх барилдах багадаагүй бие биенээ хөөрөгдсөн хиймэл зарлага үүсгэж мөнгө босгох, нэр төр олохыг шордож далд санаа агуулсан янз бүрийн хэлбэр хөөсөн амьдралд үлдэцгүй арга хэмжээнүүдээ багасгамаар байна.
2015-02-12
bolimoor yamaa. yasan ih bayan yam be:
ymar ih mungutei humuus be. oi temdegleh barih geed l. shal demii urbagchiin oig temdegleed baihdaa yahab dee. ene hunii gaigaar mongoliin heden zuun jiliin darlal ehelj muhuh shahsan biz dee
2015-02-11
zanabazar bol son of a bitch:
manjid urvasan hogiin iog temdegleh hereggui. tuuhee meddeggui, un*d iolgodoggui humuusee gej. zanabazariinhaar iavsan bol bugd hujaagiin erliiz bh bsan shuu.
2015-02-11