Төрийн эзэмшлийг роялтигаар орлуулах уу?

img

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэх эсэхийг хэлэлцлээ. Гишүүд төрийн эзэмшлийг роялтийн төлбөрөөр оруулж болох заалтад шүүмжлэлтэй хандаж байсан юм. Ингээд гишүүдийн байр суурийг хүргэе.






Гүйцэтгэх засаглал хөрөнгө оруулагчийн талд  яриад байна


УИХ-ын гишүүн Д.Дэмбэрэл:

-Ашигт малтмалын хуульд өөрчлөлт оруулах гэж байна. Ашигт малтмалын ордод төрийн эзэмшлийн хувийг тусгах асуудал маргаантай байдаг. Үндсэн хуулинд “Төр газрын доорх баялгаа мэднэ. Ард түмний баялаг” гээд заасан. Стратегийн ордод төр 50 хүртэл хувийг эзэмшиж байх ёстой. Бид хувь эзэмшихдээ гэрээгээр тогтооно. Гэтэл манай хүмүүс, тэр дундаа гүйцэтгэх засаглал дандаа хөрөнгө оруулагч талд яриад байх юм. Эзэмшлийнхээ хувийг роялтийн төлбөрөөр орлуулж болно гэж заажээ. Ингэж болохгүй. Бид УИХ-ын 57 дугаар тогтоолыг гаргахдаа “Одоо 34 хувь эзэмшинэ. Оруулсан хөрөнгө хийсний дараа 50 хувь эзэмшинэ” гэж ярьсан.



Төр хувиа үнэ төлбөргүй эзэмших ёстой


УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ:

-Улсаас өөрийнхөө баялгаар хөрөнгө оруулж байгаагийнхаа хувьд хувиа үнэ төлбөргүйгээр авах ёстой. Тэр дундаа төрийн эзэмших хувийг 34 биш  50 хувьд хүргэх талаар ярьж байсан. Гэтэл одоо роялтийн төлбөрөөр орлуулна гэж болохгүй.








Ард түмнийг бага доромжил


УИХ-ын гишүүн Ж.Батзандан:

-Ашигт малтмалын газар бол нухацтай хэлэлцэх асуудал. Ашигтмал малтмалын ашиглах, эзэмших эрхийг хувийн компаниудад олгодог. Түүнээс бус ашигт малтмалын орд бол төрийн өмч. Ашигт малтмалтай холбоотой хуулиудыг наадам, цагаан сар зэрэг баярын өдрүүдэд хулгайн замаар баталдаг болоод байна. Хэдхэн лобби бүлгийн сонирхлоор монголыг худалдах үйл ажиллагаа явагдаж байна. Та нар ингэж чадахгүй. Ард түмнийг бага доромжил. Засгийн газар ашигт малтмал ашигласны тусгай төлбөрийг тогтооно гэж. Засгийн газар бага давраарай. Татварыг УИХ тогтоодог юм. Тусгай татварыг 5 хувиас хэтрүүлэхгүй тогтооно гэж болохгүй. Хямрал гэдэг Монголыг зарна гэсэн үг биш Монголоо хямгадана гэсэн үг.



Хөрөнгө оруулахгүйгээр хувь эзэмшиж болно


УИХ-ын гишүүн С.Оюун:

-Үнэгүй эзэмших хувь гэж байдаг. Хөрөнгөө оруулахгүйгээр эзэмших хувь гэж байдаг. Үүний дээд тал нь 20 хувь байдаг. Санхүүгийн дарамтад оруулахгүйгээр хувь эзэмших талаар манай салбарын яам судалсан уу. Роялтиогоор мөнгө авах нь уг нь ашигтай. Ашиггүй байсан ч энэ чиглэлээр роялтийгоо  авдаг.





С.Баярцогт, та уул уурхайгаас хол байгаач


УИХ-ын гишүүн Г.Баярсайхан:

-Сүүлийн үед сайд нар гишүүдийн яриаг популист гэж ойлгож байна. С.Баярцогт сайд та уул уурхайгаас хол байгаач гэж танд шаардъя. Таны гэрээг нь байгуулсан Оюутолгойн үр  өгөөж хаана байна.  Хуулийн төслөө буцааж татах хэрэгтэй. Энэ чинь Монголын ард түмний өмч.  200 сая ам.долларын ашгийг 60 тонн алтнаас авна гэж юу гэсэн үг вэ? Ийм хуулийн төсөл оруулж ирж болохгүй. “Оюутолгой”-гийн жишгээр цаашид бүх зүйл явахыг зогсоох хэрэгтэй.




Битгий худлаа ярь


УИХ-ын гишүүн Х.Болорчулуун:

-Төрийн өмчит хувийг байхгүй болгох нь аюултай. Ингэвэл гадныхан, олгархийн гарт орно. Жижиг буурай улс төрийн өмчтэй байж оршин тогтнодог. Ард иргэд, Үндсэн хуулийн эсрэг зүйл оруулж ирэхээсээ ичээч ээ.  “Оюутолгой”-н ордод нөлөөлөхгүй гэж байна. Энэ худлаа, нөлөөлнө. ЗГХЭГ  баталгаа өгөх юм уу. Битгий худлаа ярь. Оюутолгой найман төрлийн татварыг бууруулж, тогтворжуулсан. Хэрвээ роялтийг 30 жилийн хугацаатай бууруулаагүй байсан бол өнөөдөр Эрдэнэт шиг байх байлаа.




Төрийн эзэмшлийн хувийг  байхгүй болгоно гэсэн зүйлгүй


УИХ-ын гишүүн, ЗГХЭГ-ын дарга С.Баярцогт:

-Оюутолгойн гэрээнд найман төрлийн татварыг бууруулсан зүйл огт байхгүй. Татварыг тогтворжуулсан. Та УИХ, Засгийн газрын хооронд явуулдаг бичгийн талаар ойлголтгүй юм билээ. Одоогийн оруулж ирж байгаа зүйл бол төрийн эзэмшлийн хувийг байхгүй болгоно гэсэн зүйл огт байхгүй. 2009 онд С.Ганбаатар гишүүн МҮЭХ-ны Ерөнхийлөгч байхдаа “Хувь эзэмшиж болохгүй, роялтийн төлбөр ав” гэсэн бичиг ирүүлж байсныг санаж байна. Тэр үед хувь эзэмшихгүйгээр роялти авах хуулийн заалт байгаагүй. Би популист гэж хэлээгүй.  



Н.Энх


СЭТГЭГДЭЛ БИЧИХ

иргэн:
асуудалд бодитой хандмаар байна. мөнгөгүй хэдэн зуун тэрбумын өртэй байж юуны 34,50 хувь бэ? 20 жилийн дараа авах долларын ханш хэд болох вэ? өнөөдөр орлогоос нь хувь аваад явах нь хавьгүй ашигтай. ашигт малтмалаа бодитой үнэлээд татвараа аваад явна гэдэг зөв болов уу. үйл ажиллагаа, зардал хэд болох бол гэж санаа зовохгүй хууль, стандартын биелэлтэд хяналт тавихад ч амар. татвар дутуу төлбөл өнөөдрийн жишгээр төр хүртэл шоронд орох нь байна шүү дээ. хөрөнгө оруулахгүй хувь бага ч гэсэн эзэмшдэг юм бол тийм байдлаар явбал яасан юм бэ?
2015-02-11
иргэн:
оюу толгойн асуудлыг шийдвэрлэх цорын ганц гарц нь монгол улсад онц их хэмжээний хохирол учруулсан хэргээр гадаадын хөрөнгө оруулагчид болон гэрээ байгуулсан улс төрчдөд эрүүгийн хариуцлага хүлээлгэх явдал юм. ард түмнээ хууран мэхлэх, эрх мэдэл албан тушаалаа урвуулан ашиглах замаар оюу толгой, таван толгойн гэрээ гэгчийг байгуулж, монгол улсад онц их хэмжээний хохирол учруулсан гадаадын хөрөнгө оруулагчид болон улс төрчид хэзээ нэгэн цагт эрүүгийн хатуу хариуцлага хүлээх бизээ.
2015-02-11
иргэн:
ардчиллаас хүчирхийлэл төрдөг. /платон/ засгийн газарт мөнгө, эрх мэдэл хоёрыг өгөх нь өсвөр насны хүүхдэд виски, машины түлхүүр хоёрыг өгөхтэй яг адил. /п.ж.рурке/ хийрхэл, солиорол хувь хүнд байх нь ховор. харин бүлэглэлүүд, намууд, үндэстэнгүүд, үе эрингүүд тийм байх нь олонтаа. энэ бол хууль. /фридрих ницше/ улс төр гэдэг бол цустай гар шаардсан бохир ажил. /нобелийн шагналт конрад лоренц/ улс төр бол жинхэнэ асуудлуудаас нь хүмүүсийг хөндийрүүлэх урлаг юм. /поль валерий/ ухаан солиотой хүнд илд бариулах шударга бус хүнд эрх мэдэл олгох хоёр адилхан аюултай. /пифагор/
2015-02-11
иргэн:
ардчилал, даяарчлал, олон ургалч үзэл, олон намын систем, залуу улс төрч, төр муу менежер, гуравдах хөрш, чөлөөт зах зээл, өмч хувьчлал, хувийн өмч, эрх чөлөө, газрын лиценз, гадаадын хөрөнгө оруулалт энэ бүхэн чинь буурай хөгжилтэй монгол орны газрын хэвлийн баялагийг дээрэмдэж авахын тулд америкуудын зохиосон үлгэр юм. энэ үлгэрийг ардчилсан нам 25 ярьж байна.
2015-02-11
иргэн:
ашигт малтмалын ордыг ард түмэн 100 % өмчилж, төр 100 % эзэмшиж, хөрөнгө оруулагч 100 % ашигладаг. олон улсын уул уурхайн эрх зүйн дагуу ашигт малтмалын ордыг ашиглах гэрээний үндсэн 3 төрөл байна. үүнд: 1-рт, роялти (роялти авна гэдэг нь мөн чанартаа ашигт малтмалын ордыг үнэлж, үнийг нь хөрөнгө оруулагчаас сар бүр суутган авах үйл ажиллагаа юм) болон татварт үндэслэгдсэн концессын гэрээ (энэ нь гадаадын буюу дотоодын хөрөнгө оруулагч хайгуул хийх, уурхайг барьж байгуулах, олборлолт хийх бүх зардлыг гаргаж борлуулалтаа хийгээд төрд асар өндөр хэмжээний роялти болон татвар төлөх гэрээ юм), 2-рт, бүтээгдэхүүн хуваах гэрээ (энэ нь гадаадын буюу дотоодын хөрөнгө оруулагч хайгуул хийх, уурхайг барьж байгуулах, олборлолт хийх бүх зардлыг гаргаад олборлосон бүтээгдэхүүнээ хөрөнгө оруулагч, төр хоёр бараг тэнцүү хэмжээгээр хувааж аваад тус ту*а захиран зарцуулах гэрээ юм), 3-рт, уурхайн түлхүүр хүлээлгэн өгөх гэрээ (энэ нь гадаадын буюу дотоодын хөрөнгө оруулагч хайгуул хийх, уурхайг барьж байгуулах бүх зардлыг гаргаад бэлэн болсон уурхайг төрийн өмчийн уул уурхайн компанид хүлээлгэн өгөөд гаргасан зардлаа тухайн уурхайн бүтээгдэхүүний борлуулалтын орлогоос нөхөж авах гэрээ юм). нэг уурхайд энэ 3 төрлийн гэрээний алийг нь ч хэрэглэхэд улсад орох орлого ойролцоо хэмжээтэй байх зарчмыг баримтладаг байна. энэ эрх зүй нь дотоодын болон гадаадын хөрөнгө оруулалттай уул уурхайн бүх компанид адил үйлчилдэг байна. манай ашигт малтмалын хуулийг олон улсын уул уурхайн энэхүү эрх зүйд нийцүүлэн үндсээр нь өөрчлөх шаардлагатай байна. үүнийг уих нэн яаралтай хийх хэрэгтэй байна. ингвэл уул уурхайг тойрсон эцэс төгсгөлгүй маргаан, хардалт, улстөржилт, газрын баялагийг дээрэмдэх үйл ажиллагаа нэг мөр цэгцлэгдэнэ.
2015-02-11
demjigch:
bayartsogtoo buu shantar chi bol mongoliin sain tolgoinuudiin neg shuu
2015-02-11
*an:
bayartsogtiin zuw gej helie buu shantar byartsogtoo chamaig oilgoj meddel ih hugatsaa *rdana amjilt husie
2015-02-11
badam:
bayrtsogtoo teseerei humuus ooroosoo uhaantai hund durgui tiimees teseh heregtei shuu
2015-02-11
бас л баярцогтод :
тоонон дээр чинь хэрээ эргэлдэж, тогоотой хоолонд чинь чоно чацга алдаг
2015-02-11
баярцогтод зориулав.:
баярцогтоо, хойморт чинь нар сар манддаг, хотонд чинь цэцэг навч ургаг, удахгүй та өөрөө нирваан дүрийг олоод, уих-д нэр чинь мөнхөрч үлдэг улс түмнээрээ мартаг гэж долоон үед чинь зориулж ерөөе.
2015-02-11