Путинд сануулга өгөв
АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама ОХУ-ын
Ерөнхийлөгч В.Путинг яриа хэлэлцээр хийхээс зайлсхийж байна хэмээн буруутгасан
тухай “www.dailymail.co.uk” мэдээллээ.
Тэрбээр “Украины хямрал үргэлжилж, олон хүн хохирсоор байвал АНУ тэргүүтэй орнууд Орост шахалт үзүүлэхээс өөр аргагүй. Путин салан тусгаарлагчидтай хамааралгүй хэмээн мэдэгдэж буй ч олон улс түүний хэлсэнд итгэхгүй байгаа. Путин Украиныг эзлэхийг санаархсан тохилдолд Оросын бүх салбарт хориг тавихаа сануулж байна. Гэмгүй иргэдийн төлөө буулт хийж, салан тусгаарлагчид болон Украины Засгийн газрыг эвлэрлийн гэрээ байгуулахад нь дэмжлэг үзүүлэхийг хүсье” гэж хэлжээ.
Ирэх сарын эхээр Нью Йоркт АНУ, Орос, Европын холбоо болон салан тусгаарлагчдын удирдлагууд уулзахаар төлөвлөсөн ч Путин оролцохоос татгалзаад буй.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ