ХААИС-ийн захирал асанд 5.6 жилийн хорих ял оноожээ
ХААИС-ийн захирал асан Б.Бямбаа нарт холбогдох шүүх хурал дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны хоёрдугаар шүүхэд хэлэлцэж шийдвэрлэжээ. Шүүхийн шийдвэрээр шүүгдэгч Б.Бямбаагаас 1.000.000 төгрөгийн эд хөрөнгө хурааж, тодорхой албан тушаал эрхлэх эрхийг хоёр жилийн хугацаагаар хасаж, 5.6 жилийн хорих ял оноосон байна.
Б.Бямбаа нь ХААИС-ийн захирал байх хугацаандаа ажилтнуудынхаа нийгмийн асуудлыг шийдэх нэрийдлээр сургуулийн эзэмшил газраас "Химон констракшин" ХХК-д өгч, ямар ч тендергүй барилга бариулсан. Мөн 20 байрны үнэнд 1.3 тэрбум төгрөг сургуулиас нэмж шилжүүлсэн гэдэг.
Б.Одон
СЭТГЭГДЭЛ БИЧИХ