“Бодит төслүүдийг ажил хэрэг болгоё”

img

УИХ-ын гишүүн, Аж үйлдвэрийн сайд Д.Эрдэнэбат өнөөдөр ХБНГУ-с Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт элчин сайд Герхард Тийдеманныг хүлээн авч уулзлаа. Онц бөгөөд Бүрэн эрхт элчин сайд Герхард Тийдеманн Аж үйлдвэрийн сайд  цаг зав гарган хүлээн авч уулзаж байгаад талархал илэрхийлээд шинээр байгуулагдсан яамны цаашдын ажилд амжилт хүслээ.

ы

Тэрбээр хэлэхдээ “Энэ оны гуравдугаар сард ХБНГУ-д зохион байгуулагдах “Ай Ти Би Берлин-2015” аялал жуулчлалын олон улсын үзэсгэлэнд Монгол Улс түнш орноор оролцох болсонд таатай байна. Хоёр орны цаашдын хамтын ажиллагаа тэр дундаа эдийн засгийн хамтын ажиллагааг идэвхжүүлэх нь чухал. Дөрвөн жилийн өмнө ашигт малтмал болон аж үйлдвэрийн  салбарт хамтран ажиллах гэрээг хоёр улсын хооронд үзэглэж байсан нь цаашдын харилцаа хөгжих гол хөшүүрэг болно. Иймд хамтын ажиллагааны төвшинд  харилцан ашигтай бодит төслүүдийг ажил хэрэг болгож үр дүнг нь үзэх нь чухал юм” гэлээ.

ы

Аж үйлдвэрийн сайд Д.Эрдэнэбат “Хамтын ажиллагаа харилцан ашигтай бодит ажлуудыг хийж, үйлдвэр байгуулах, техник, технологи нутагшуулах ажлын үр дүнг үзэж хурдан шуурхай ажиллах ёстой гэдэгтэй санал нэг байна. Манай хоёр улсын харилцаа хамтын ажиллагаа эртнээс уламжлалтай. Өнгөрсөн хугацаанд манай улс эдийн засгийн тодорхой хөгжилд хүрсэн. Түүнчлэн сүүлийн жилүүдэд аж үйлдвэрийн салбарыг хөгжүүлэх  нэгдсэн бодлогод хүрсэн нь манай хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааг ойртуулахад  илүү үр дүнтэй болно. Цаашид шинэ техник, технологийг нутагшуулах, Монгол Улсад нэвтрүүлэх ажлыг эхлүүлэх саналтай байна. Тэр дундаа шинэ технологийг дэмжиж, экспортын бараа бүтээгдэхүүн үйлдвэрлэгчдээ бодлогоор дэмжих шаардлага байна” гэв.

ы

П.Наран

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

шинэ технологи дэмжих...:
боловсролын салбар дахь шинэ шинжлэх ухааны хөгжлийн газрын зураг хэмээх технологийн шийдлүүдийг оюуны өмчийнх нь хувьд баталгаажуулахад, ардчилсан намын лидрийн хувьд давхар анхаарч өгнө үү... google: неопарадигм...
2015-02-12