Гаалийн ажилтанд хоёр жилийн ял оноожээ

img

Буянт-Ухаа дахь Гаалийн газрын улсын ахлах байцаагч П.Нямдорж нарын гурван хүнд холбогдох хэргийг  Авлигатай тэмцэх газраас шалгаж, яллах дүгнэлт үйлдүүлэн шүүхэд шилжүүлсэн байна. Шүүх хурал өнгөрсөн баасан гаригт Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд болжээ.

Хэргийг тодруулбал, гаалийн улсын ахлах байцаагч П.Нямдорж олон тооны гар утаснаас нь гаалийн болон нэмэгдсэн өртгийн албан татвар төлүүлэхгүй байхаар тохиролцон Д.Энхтулга, Ю.Эрдэнэчимэг, Б.Очирхүү нараас 800 мянган төгрөг хахуульд авсан байна. Хэрэв хуулийн дагуу ажлаа хийж, дээрх хүмүүсээс барааных нь гаалийн болон нэмэгдсэн өртийн албан татварыг авсан бол улсын төсөвт 20.5 сая төгрөг орох байсан аж.

Мөрдөн байцаалтын шатанд энэ бүгдийг АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийн алба хаагчид тогтоосон байна. Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны II шүүх дээрх хүмүүст холбогдох хэргийг хоёрдугаар сарын 6-нд хэлэлцээд, гаалийн улсын ахлах байцаагч П.Нямдоржид төрийн албанд ажиллах эрхийг нь хоёр жилийн хугацаагаар хасч, хоёр жил хорих ял оноосон байна. Мөн хахуульд авсан 800 мянган төгрөгийг улсын орлого болгожээ. Харин хахууль өгсөн иргэн Д.Энхтулгад татвараас зайлсхийсэн, албан тушаалтанд авлига өгсөн гэсэн үндэслэлээр гурван жил зургаан сар хорих ял оноожээ.

Б.Одон

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

zochin:
hudlaa medeelel tavihaa bolioch, erguu setguulcee
2015-02-13
батхүү:
энэ тэнэгүүдийн бичиж байгааг нь. улсад төлөх ёстой 20саяаа төлөхгүй төрийн албан хаагчтай хуйвалдах нь хамтын хулгайн нэг хэлбэр. маш зөв шийдвэр.
2015-02-11
antigov:
монголд шударга хууль байдаг юм уу.
2015-02-11
shal utgagui:
ugsun ni bas shorond. nuguuh ni hund surtal enee teree bolj baij avaa biz dee
2015-02-11
eeeeee *aa:
yamar teneg shiidver veee
2015-02-11
zochin:
geniin uurchlultei huuliig yamar hymyys bataldag bilee oilgomjtoi sh dee
2015-02-11
эрдэнэбат:
ийм хууль байдаг юм уу аргагүй эрхэнд нэхсэнийг нь өгсөн иргэн 3.6 жил нэхсээр байгаад авилгал авсан байцаагч 2 жил хахахахаха
2015-02-11