“Чонон сүлд” монгол хадмал орчуулгатай болно
Хятадын зохиолч Жиан Роний бичсэн “Чонон Сүлд” романаар Францчууд Хятадтай хамтран кино бүтээсэн билээ. Уг кинонд монгол жүжигчин бүсгүй Р.Анхням тоглосон юм. Тэгвэл тус кино Оскарын наадамд нэр дэвшихээр болжээ. Энэ талаар кино найруулагч Аннойд Хятадын хэвлэлд өгсөн ярилцлагадаа мэдэгдсэн байна.
Түүнчлэн, киногоо энэ сарын 27-ноос эхлэн монгол хадмал орчуулгатайг олон нийтийн хүртээл болгох аж. Кинонд соёлын хувьсгалын жилүүдэд Өвөр Монголд өрнөсөн түүхийг харуулжээ.
Б.Одон
СЭТГЭГДЭЛ БИЧИХ