Гацууртын ордын асуудлаар завсарлага авлаа
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Гацууртын ордын төрийн эзэмшлийн хувь тогтоох тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэх эсэхийг шийдлээ. Уг тогтоолын төслийн танилцуулгад “Гацууртын орд эдийн засгийн эргэлтэнд орсноор улсын төсөвт төлбөр, татвар хураамжаар орлого орохоос гадна, ордыг ашиглах компанид төр хувь эзэмшсэнээр ноогдол ашгийн хувиар орлого хувиарлагдаж, энэ орлого улс орны хөгжил, нийгмийн сайн сайхны төлөө зарцуулагдах юм.
ө
Гацууртын ордын тусгай зөвшөөрөл эзэмшигч “Сентерра гоулд Монголиа” ХХК-ийн хувьд хамтарсан “Эрдэнэс-Гацуурт” ХХК байгуулагдсанаар төрийн оролцоотой үйл ажиллагаа явуулах зохион байгуулалтад шилжих асуудлыг Ашигт малтмалын тухай хуулийн 5 дугаар зүйлд заасны дагуу орд ашиглах гэрээ байгуулах замаар шийдвэрлэх боломжтой” гэж дурджээ.
Гишүүд хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан асуулт тавьж, хариулт авсан. Гацууртын ордод эхний таван жилд 330 сая хөрөнгө оруулалт шаардлагатай аж. 20 хувийг төрд эзэмшүүлвэл санхүүжилтийг хувьцааны хэлбэрээр хийх юм байна. 34 хувьтай байвал зээлийн хэлбэрээр компанид шилжинэ. Компаниас хуваарилах ногдол ашиг байх уу гэдгийг шийдэх аж. Гишүүн Ж.Батзандан “Оюутолгой компанид 34 хувьтай гэдэг ч бид үнэндээ амьгүй хувьцаа эзэмшдэг. Оюутолгойн алдааг битгий давтаарай. Эх орны, эхийн хэвлий хоёроор оролдож болдоггүй юм.” хэмээж байлаа. Төрийн хүртэх үр өгөөжийг нь бодолцон 20, 34 гэсэн хувилбарыг оруулж ирж байгаа гэдгийг Уул уурхайн дэд сайд Г.Тэмүүлэн онцолж байлаа.
ө
Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан “Шударга ёс” эвслийн бүлгийн дэд дарга З.Баянсэлэнгэ завсарлага хүслээ. Гацууртын ордын асуудлыг яаран хэлэлцэж, эдийн засгийн хүндрэлээс гарч чадах уу гэдгийг эргэж харах хэрэгтэй. Уг асуудлыг хаврын чуулганаар эргэж хэлэлцэх хэрэгтэй гэсэн байр суурьтай байсан юм.
ө
Дараагаар нь Чөлөөт бүсийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцлээ. Хуулийн төсөлтэй холбогдуулан байнгын хорооны дүгнэлтийг гишүүн Г.Батхүү танилцуулснаар хуралдаан өндөрлөв. Маргааш уг хуулийн төслийг үргэлжлүүлэн хэлэлцэх юм байна.
ө
Н.Энх
СЭТГЭГДЭЛ БИЧИХ