Монгол хэлний цахим тайлбар толины нээлт болно

img

Монгол хэлний цахим тайлбар толины нээлт маргааш буюу энэ сарын 12-нд Иргэний танхимд 11.40 цагт болно. Нээлтийн ёслолд ШУА, их, дээд сургуулийн багш, эрдэмтэн, судлаачид, зохиолч, нийтлэлчдийн төлөөлөл оролцоно.

"Монгол хэлний цахим тайлбар толь"-ийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилга, дэмжлэгээр хэрэгжүүлж төсөл аж. Уг толийг бүтээх ажилд ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэн, Информатикийн хүрээлэнгийн залуус гүйцэтгэгчээр оролцож байгаа аж. Уг цахим толиос дэлхийн хаанаас ч, монгол хэл сурах, судлах сонирхолтой хэн ч кирил, монгол бичгээр хайлт хийж хүссэн үгийнхээ тайлбарыг авч болох юм. Мөн тухайн үгийн аудио бичлэгийг байрлуулах ажээ. Тухайн үгийн төрөл үг, сүүлд нэмэгдсэн үгийг ч хамтад нь олж үзэх боломж бүрдүүлсэн байна. Нутгийн аялгуугаар тухайн утгыг яаж илэрхийлдгийг мөн дагалдуулан оруулахаар шийдэж өгсөн байна.

Б.Одон

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

таул:
тэгээд энэ цахим толь чинь я.цэвэл агсаны толиос өөр юмуу.
2015-02-11
toli.quiry.mn:
toli.quiry.mn
2015-02-11
toli.quiry.mn:
я.цэвэлийн толь
2015-02-11
begzsuren:
toli tseg quiry tseg mn gej tsevel guain tolinii online hyvilbar baidag
2015-02-11
hooo:
tsahimaar yugaa hiidii
2015-02-11