М.Обамагаас тусламж хүсчээ

img

Нобелийн шагналт Малала охин хэт даврагч “Боко Харам” бүлэглэлийн алан хядах ажиллагаанаас болж хохирогч болж буй Нигерийн охидод тусламжийн гараа сунгахыг АНУ-ын тэргүүн хатагтай Мишель Обамагаас хүссэн тухай “www.dailymail.co.uk” мэдээллээ.  Малала өчигдөр Мишель Обаматай утсаар ярьжээ. Тэрбээр Нигерт охидын эрх ноцтой зөрчигдөж буйд анхаарлаа хандуулахыг АНУ-ын удирдлагуудад сануулаад “Нигер охид нэг бол хуримаа хийх эсвэл амиа алдах гэсэн хоёрхон сонголт байна. Хэт даврагчид эмэгтэйчүүдийг сурч боловсрохыг хатуу хориглодог. Энэ асуудалд тэргүүн хатагтай та анхаарлаа хандуулж, Нигерт охидын сургууль барьж, тэднийг хамгаалалтадаа авахад биечлэн оролцохыг хүсье” гэсэн байна.


Тэргүүн хатагтай Нигерийн охидыг хамгаалахад бүхий л чадлаараа ажиллахаа амлажээ. Өнгөрсөн оны дөрөвдүгээр сард “Боко Харам” бүлэглэлийн дайчид Борно мужид байрлах охидын сургуулийн дотуур байрнаас 200 гаруй охиныг хулгайлсан юм. Хулгайлагдсан охидын 80 гаруй хувь нь хуримаа хийсэн гэж тус бүлэглэлийн тэргүүн Абубакар Шекау мэдэгдсэн билээ.

 

Б.Дэлгэрцэцэг


СЭТГЭГДЭЛ БИЧИХ