Агилера дахин шүүгчээр ажиллана

img

Дуучин Кристина Агилера шинэ авьяаслаг дуучин болон хамтлагийг гаргах зорилготой  “The Voice” шоундаа эргэн ирж буйгаа мэдэгдлээ. Тэрбээр өнгөрсөн оны нэгдүгээр сард жирэмсэн болсон тул “The Voice” шоутай байгуулсан гэрээгээ цуцалсан билээ. Гурван улирал өнжсөний эцэст дуучин бүсгүй шоуны удирдлагуудтай дахин гэрээ байгуулж, шүүгчээр ажиллахаар болжээ. Дуучин бүсгүйн оронд дуучин Шакира, Гвен Стефани, Рианна нар шүүгчээр ажиллаж байсан юм.  


Шоуны ерөнхий зохион байгуулагч Филипп “Агилера онцгой нэгэн. Түүнийг хэн ч орлож чадахгүй. Дахин хамтрах болсондоо баяртай байна” гэжээ. “The Voice” шоу ирэх сарын 1-нээс эхлэн “NBS”телевизээр цацагдах билээ. Шинэ улирлын шүүгчдийн зургийг тус шоуны албан ёсны цахим хуудаст нийтэлсэн байна. Шоуны шүүгчээр “Maroon 5” хамтлагийн дуучин Адам Левин, дуучин Кристина Агилера, Карсон Дали, Блаке Шелтон болон Фарелл Уильямс нар ажиллахаар болжээ.


Б.Дэлгэрцэцэг


СЭТГЭГДЭЛ БИЧИХ

мөнх-од:
миний үзэх дуртай ганц шоу ш дээ. би шоу нэтээр цацагдахыг хүлээгээл байж байна. интэрнэтээр 2 дугаар сарын 23-наас цацагдаж эхэлнэ. риана "the voice"-д шүүгчээр ажилласан тохиолдол байхгүй шүү. бас карсон дэли чинь шүүгч биш шоуны цорын ганц хөтлөгч нь ш дээ. кристина өнгөрсөн нэгдүгээр сард биш өнгөрсөн оны нэгдүгээр сард жирэмсэн болсон. алгын чинээхэн мэдээ бичихдээ л ийм олон алдаа гаргах гэж эхрэм сэтгүүлч ээ.
2015-02-11