Реппер залуу хэт даврагч болжээ
Германд реппер “Deso Dogg” гэх нэрээр олны танил
болсон Дэнис Мамадои гэгч Иракийн хэт даврагч “Халифын вант улс” бүлэглэлд
элссэн тухай “www.washingtontimes.com” мэдээллээ. Реппер
залуу фэйсбүүк, твиттертээ “Халифын вант улс” бүлэглэлийн далбааг барьсан
зургуудаа байршуулаад “Би хэт даврагч болсон” гэж бичжээ. Тэрбээр ирэх сарын эхээр
Берлинд халдлага үйлдэнэ хэмээн сүрдүүлжээ. Түүнийг Германы
Засгийн газар террорист халдлагад сэжиглэн эрэн сурвалжилж буй гэнэ. Тэрбээр Гана, Германы эрлийз бөгөөд
өнгөрсөн 2010 оноос Сирид амьдрах болсон байна. Түүнийг 2013 оны сүүлээр тус
бүлэглэлд элссэн хэмээн Германы тагнуулын албанаас мэдэгдэв.
Дэнис Мамадои 2007 оноос эхлэн уран бүтээлээ туурвиж эхэлсэн бөгөөд 2008 онд “Schwarzer Engel”, “Geeni'z”, 2009 онд “Alle Augen auf mich” гэх цомгуудыг гаргаж байжээ. Ойрхи Дорнодод германы харьяат 500 гаруй залуус тулалдаж буйг Засгийн газраас нь мэдээлсэн юм.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ