Эрүүл мэндийн даатгалаар 989 байгууллагын үйлчилгээ авна

img

Нийгмийн даатгалын ерөнхий газраас эрүүл мэндийн даатгалаар үйлчлэх байгууллагуудтай гэрээ хийлээ. 2015 онд нийт 989 байгууллага гэрээ хийж байгаагаас 103 нь төрийн өмчийн, хувийн хэвшлийн 162 эмнэлэг, 35 рашаан сувилал, 689 эмийн сан байгаа юм.

Үүнээс Нийслэлийн хэмжээнд  төрийн өмчийн 28, хувийн хэвшлийн 81 эмнэлэг, рашаан сувилал 16, 188 эмийн сантай гэрээг байгуулжээ. Өнгөрсөн жил 247 эрүүл мэндийн байгууллагатай гэрээ хийж байсан бол энэ жил ийнхүү тоо нь хэд дахин нэмэгдсэн байна.

Б.Одон

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

иргэн:
ямар эмийн сан, ямар хувийн хэвшлийн эмнэлгүүд эрүүл мэндийн даатгалаар үйлчлэхийг нийтэд зарлаж болохгүй юу?
2015-02-12
zocin:
naad daatgal cini gol ni yaraltai tyslamj enemegt hewthed bygdiigni ynegyi uilczleh estoi bizdee,operacia,czi gol emnelegt hewthed hereg boloh estoi baimaar um,emnelegiin emcz azilczdiin ahiu hangamj apparat heregsel teknikt szineer awsz tawihad hyrtel mungu zarcuulah estoi
2015-02-11