Өнөөдөр “Нээлттэй шүүх” хэлэлцүүлэг болно

img

09:00 цагт Төрийн ордон дахь Ерөнхийлөгчийн дэргэдэх "Иргэний танхим"-д "Монголын ардчилсан холбооны анхдугаар их хурлын түүхэн ач холбогдол" зөвлөгөөн болно. Утас: 88801647

 1

09:00 цагт Стандартчилал, хэмжилзүйн газрын төв байранд Төв, орон нутгийн Стандартчилал, хэмжил зүйн байгууллагуудын удирдах ажилтны зөвлөгөөн, сорьцын хяналтын байцаагч, нягтлан бодогч нарын сургалт, семинар болно. Монгол Улсын Шадар сайд У.Хүрэлсүх Стандартчилал, хэмжил зүйн байгууллагуудын удирдах ажилтны зөвлөгөөнд оролцоно. Утас: 99006864

 k

09:00 цагт БСШУЯ, БМДИ, МУБИС, Боловсролын үнэлгээний төв хамтарсан бага хурал МУБИС-ын 3-р байранд эхэлнэ. Хэлэлцэх асуудлын дунд Багш бэлтгэх сургалтад багш оюутны оролцоо, Боловсролын салбарт ажиллагсдын жендерийн асуудал, Элсэлтийн ерөнхий шалгалтанд нөлөөлөх хүчин зүйлсийн судалгаа г.м. Утас 99058414

 k

09:00 цагт ХХААЯ-ны нэг давхрын хурлын зааланд Удирдах ажилтны зөвлөгөөн болно. Удирдах ажилтны зөвлөгөөнөөр 21 аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын дарга нар тулгамдаж буй асуудлаа хэлэлцэн салбарын сайдтайгаа 2015 оны үр дүнгийн гэрээгээ байгуулна. Утас 99170377

 k

09:00 цагт ХХАА-н Сайдын зөвлөлийн хурал болно. Тус хурлаар ХХАА-н салбарын шинжлэх ухаан, үйлдвэрлэлийн холбоог бэхжүүлэх, салбарын эрдэмтэд судлаачдын оюуны нөөцийг Монгол орны газар тариалан, мал аж ахуйн хөгжлийг мэдлэгт суурилсан эдийн засагт шилжүүлэх хөшүүрэгийн талаар ярилцана. Утас 99170377

 k

09:00 цагт ЮНЕСКО БСШУЯ, БОНХАЖЯ болон Швейцарийн хөгжлийн агентлагтай хамтран зохион байгуулж буй “Тогтвортой хөгжлийн боловсрол” үндэсний чуулга уулзалт Засгийн Газрын XI байрны II давхрын хурлын танхимд үргэлжилнэ. Утас: 99069190

 kk

10:30 цагт "Дүнжингарав" Худалдааны төвд "Монос Хүнс" ХХК-ийн "Энхжин" брендийн "100 наслаарай" Монгол цайны нээлт болно. Утас: 99905766

 k

11:00 цагт Хангарди ордны XIV давхрын хурлын танхимд 2014 оны Эрүүл аюулгүй байдлын индексийн дүнг танилцуулна. Утас: 99666553

 k

11:00 цагт БОХНАЖЯ-ны “ХААН” танхимнд “Богдхан уулын ДЦГ-ын Цэцээ гүн, Хийморийн овоо зэрэг хүндэтгэлт овоонуудад Цагаан сарын билэгт өдрүүдэд гарахдаа хадаг, хийморийн дарцгийг зүй зохистой хэрэглэцгээе” уриат аяны хэвлэлийн бага хурал хийнэ. Утас: 99106727

 k

11:40 цагт Афганистан Улсад явагдаж буй НАТО-ийн тэргүүлсэн “Шийдвэртэй дэмжлэг” ажиллагаанд АНУ-ын зэвсэгт хүчинтэй хамтран үүрэг гүйцэтгэх Монгол Улсын Зэвсэгт хүчний Цэргийн хамгаалалтын ротын I дүгээр ээлжийн цэргийн багийн бие бүрэлдэхүүний Жанжин туганд хүндэтгэл үзүүлэх ёслолын арга хэмжээ Зэвсэгт хүчний Жанжин штабын тайлбайд болно. Утас:99313054

 k

12:00 цагт Нийслэлийн Боловсролын газраас зохион байгуулагдсан захирлуудын сонгон шалгаруулалтанд ялагдаж, улмаар ажлаасаа чөлөөлөгдсөн СХД-ийн 62 дугаар дунд сургуулийн захирал асан Ш.Сарантуяагийн бусармаг үйлдлүүдийг эсэргүүцэж, тус сургуулийн багш нарын төлөөлөл шаардлага хүргүүлж буй талаар мэдээлэл өгөх хэвлэлийн бага хурал МҮОНРТ-ийн Олон Нийтийн Мэдээллийн Төвд болно. Утас: 300995, 86062332

12:30 цагт "Зууны мэдээ" сонины Үндэсний мэдээллийн төвд МОХ-ны хяналтын зөвлөлийн гишүүд МОХ-ны ээлжит бус чуулганыг хуралдуулах талаар мэдээлэл хийнэ.

 k

13:00 цагт XVII жарны “Галзууруулагч” хэмээгч Модон хонь жилийн сар шинийн баярыг тохиолдуулан Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газраас Монгол Бөхийн өргөөнд нийт ахмадууддаа хүлээн авч, хүндэтгэл үзүүлнэ. Утас: 99008498, 99810808

 k

14:00 цагт "Дүнжингарав-2015" хаврын төвийн бүсийн хурдан морины уралдааныг 2015 оны 2-р сарын 22-ны өдөр буюу Шинийн дөрвөнд Хүй долоон худгийн Цагаан хөтөлд зохион байгуулахаар болсонтой холбогдуулж ММСУХ -ны төв байранд албаны хүмүүс мэдээлэл өгнө. Утас: 70161618

 k

14:00 цагт OIL-с зохион байгуулж буй "Залуу зохион бүтээгч" төслийн хүрээнд "Raspberry Pi" буюу бичил компьютерын анхны лобарторийг ШУТИС-ийн Мэдээлэл, Холбооны Технологийн Сургууль дээр байгуулна.

 k

14:00 цагт Нийслэлийн удирдлагын зөвлөлийн ээлжит хуралдаан Хангарди ордны 14 давхарт болно. Хуралдаанаар Монгол цэргийн жавхаа уралдааныг зохион байгуулах тухай, Нийслэлийн иргэдийн сэтгэл ханамжийн судалгааны тайлан, Нийтийн тээврийн хөнгөлөлтийн журмын танилцуулга, Түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгох тухай зэрэг асуудлыг хэлэлцэнэ. Утас: 91040607

 k

14:00 цагт "Жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх бодлого" уулзалт хэлэлцүүлэг Тусгаар тогтнолын ордны Бага танхимд / III давхарын/ болно. Утас 99894441

 k

09:30-11:00 цагт “Нээлттэй шүүх” хэлэлцүүлэг Шүүхийн ерөнхий зөвлөлийн 102 тоот танхимд болно. Шүүхийн ерөнхий зөвлөлийн ажлын алба, Нийслэл дэх шүүхүүдийн Тамгын газрын дарга, Монголын Хуульчдын холбоо, Монголын Өмгөөлөгчдийн холбоо, Монголын Худалдаа аж үйлдвэрийн танхим, Монголын Нотариатчдын танхим, Монголын Хуульч Эмэгтэйчүүдийн холбоо зэрэг Төрийн бус байгууллагуудын төлөөлөл болон орон нутгийн шүүхүүд, хуулийн сургуулийн оюутан, эрдэмтэн багш нар оролцоно. Утас: 70008028, 91912312, 98980404, 99198216

 k

14:00 цагт МҮХАҮТ-ын дэргэдэх Барилга, Дэд бүтцийн зөвлөлийн ээлжит уулзалт МҮХАҮТ-ын 507 тоот хурлын заланд болно. Энэхүү хурлаар Барилга, Хот байгуулалтын сайд Д.Цогтбаатар, МҮХАҮТ-ын Ерөнхийлөгч Б.Лхагважав нар оролцож барилгын салбарын өнөөгийн байдал, учирч буй хүндрэл бэрхшээл, гарах арга зам, улсын захиалгат ажил гүйцэтгэх тухай зэрэг асуудлаар Барилгын салбарын бизнес эрхлэгчидтэй уулзаж санал бодлоо солилцох юм. Утас: 70109090, 99020785

 k

14:30 цагт Дэлхийн банкнаас Эдийн засгийн Өөрчлөгч клубтэй хамтран “Улаанбаатар хотын газрын менежмэнт ба харилцаа” уулзалтыг Дэлхийн Банкны байрны IV давхарт зохион байгуулна. Уулзалтаар нийслэлийн хүн амын өсөлт, хотын тэлэлт, өнөөгийн газрын харилцаа, зохицуулалт, газар болон үл хөдлөх хөрөнгийн зах зээл, менежментийн бодлогыг хэрхэн сайжруулж зах зээлийг үр дүнтэй зохицуулах талаар Дэлхийн банкны зөвлөмжийг танилцуулна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ