Ховдчууд хөрөнгө орлогын мэдүүлгээ өгчээ

img

Авлигын эсрэг хуулийн 10.3, нийтийн албанд нийтийн албанд хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.3-т зааснаар аймгийн ИТХ-д 490 гаруй албан тушаалтан хувийн ашиг сонирхлын болон хөрөнгө орлогын мэдүүлгээ гаргах ёстой байдаг.

Тэгвэл Ховд аймгийн  448 албан тушаалтан хөрөнгө орлогын мэдүүлгээ өгчээ. Одоогийн байдлаар хөрөнгө орлогын мэдүүлгийг өгөх ажил 90 хувьтай явагдаж байгаа гэнэ. Гэхдээ 17 сумын эрх бүхий албан тушаалтнаас Дөргөн, Жаргалант сумын эрх бүхий албан тушаалтан хувийн ашиг сонирхлын хөрөнгө орлогын мэдүүлгийн тайлан мэдээгээ ирүүлээгүй байгаа ажээ.

Б.Одон

СЭТГЭГДЭЛ БИЧИХ